Банжиг Мэдээ хэсэгт өөрийн орон зайг бий болгох
Өмнөх бичлэгээр хэрхэн өөрийн блог бичлэгээ Банжиг Мэдээ рүү илгээх тухай мэдээлэл оруулсан билээ. Харин энэ удаад хэрхэн өөрийн орон зайг Банжиг Мэдээ хэсэгт улам батжуулах вэ гэсэн сэдвээр бичлэг оруулж байна.
"Банжиг Мэдээ хэсэгт өөрийн орон зайг бий болгох" цааш унших »
Өөрийн бичлэгээ Банжиг.Нээтэд мэдээ болгон нийтлэх

Та бүхний дэмжлэгтэйгээр Банжиг.Нээт маань үндсэн үйлчилгээнүүдээ шинэчлэн сэргээсээр байгаа билээ. Өнөөдрөөс эхлэн Банжиг Мэдээ хэсэг ажиллаж эхэлж байгаа бөгөөд мэдээг улам үр дүнтэй болгохын тулд Банжиг.Нээтийн үндсэн нүүр хуудсыг мөн шинэчилсэн болно.

Энэ удаад та бүхэнд дуулгах сонин бол өөрийн бичлэгийг Банжиг.Нээтийн Мэдээний хэсэгт албан ёсоор нийтлүүлэх боломж юм. Энэ боломж хүн бүхний өмнө эрх тэгш нээлттэй бөгөөд, блог бичигч та бүхний хувьд бүр хялбараар шийдэж өгсөн байгаа билээ.

Та Банжиг дээр блог хөтөлдөг бол дараах зааврын дагуу хийгээрэй.

1. Блог удирдах хэсгийнхээ Бичлэг -> Бичлэгүүдийг засах цэсээр орно.

 

 

2. Нийтлэхийг хүссэн бичлэгийнхээ ард байрлах Банжиг Мэдээ холбоос дээр дарна.

.

Ингээд гарч ирэх цонхонд засах зүйлс байвал засаад мэдээллээ илгээнэ. Анх удаа бичлэг нийтлүүлэхээр илгээх үед Банжиг Мэдээ дээр өөрийн нийтэлсэн нэрийг хэрхэн харуулах тухай тохиргоог хийнэ.

Хуучин нүүр хуудсаар дамжин ордог байсан Банжиг Мэдээ хэсэг нь одоо шууд Банжиг.Нээтийн нүүр хуудастай нэгтгэгдсэн тул энэ хэсэгт та бичлэгээ нийтэлснээр илүү олон хүнд хүрэх боломжтой болно.

Таны мэдээллийг бид дараах талаас нь хянаж үзээд нийтлэх эсэхээ шийднэ:

 

  • Мэдээллийн бүрэн төгс байдал
  • Эх зохиогч нь та өөрөө биш бол эх сурвалжийг заавал дурдсан байх
  • Хэл, найруулгын чанар өндөр байх
  • Цаг үеийн мэдээллийн хувьд хэт эртний биш байх
Та бүхэндээ улам их амжилт хүсье!

 

БАНЖИГЧИДАА бултаараа МОД тарих уу?
Зиа нөхдөө ингэсэн шөө. Нөгөө суулгацууд хэт жижиг байсан бөгөөд заавал өнөөдөр авах шаардлага тавьсан. ГЭтэл би өнөөдөр авбал маргааш хүртэл хадгалж чадахгүй баахан амьд моддыг алах болчих гээд байна. Тэгээд зохион байгуулалттай тариулж байгаа. Цаашид тордоод явах эзэн нь тодорхой бас биднээс зөвхөн хүрз, жоотуу хувин л шаардах БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ мод тарихаар ярьлаа.

Маргааш өдөр 12 цагаас Сүхбаатарын талбай дээр цуглаад \Соёлын төв өргөөний үүдэнд\ бөөндөө тийшээ явая. Оролцож мод тарих хүсэлтэй хэн ч ирж болно. Гол нь хүрз, жоотуу, лоом гэх мэт хөдөлмөрийн багажтай, ус зөөх хувин, канестартай ирэх хэрэгтэй юм байна.

Мөн нэг мод худалдаж авахад 1500 төгрөг гэсэн тул өөрийнхөө нөөц бололцоогоор хэдэн мод тарихав тэр хэмжээгээрээ мөнгөтэй ирэх хэрэгтэй болохнээ.

Мэдээж ядаж л 4-5 цаг болох тул өдрийн идэх, уух юмтайгаа ирсэн нь дээр байх.

Ингээд мод тарьж байгаль орчинд ээлтэй сайн үйл бүтээх хэн бүхнийг урьж байна.

"БАНЖИГЧИДАА бултаараа МОД тарих уу?" цааш унших »
Сэтгэгдэл бичигчийн IP нийтэд харагдах тухай

Энэ хавраас эхлэн Харилцаа холбооны зохицуулах хороо-ноос Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий шаардлага хэмээх бичиг баримтыг боловсруулан баталж 2011 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж эхлээд байгаа билээ. 

Энэ журамд сэтгэгдэлтэй холбоотой дараах заалт байгаа юм.

Хэрэглэгч контент үүсгэх боломжтой, хэрэглэгчийн сэтгэгдэл үлдээх хэсэгтэй бол дараахь зохицуулалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Үүнд:

7.3.1 Зохицуулах хорооноос ажиллуулж байгаа үгийн шүүлтүүр программыг заавал ашиглах;

7.3.2 Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу үйлчилгээг ашиглахыг сануулсан нөхцөл шаардлагыг зөвшөөрсөн хэрэглэгчийг контент үүсгэх боломжоор хангах;

7.3.3 Хэрэглэгч аль нэг өөр хэрэглэгчийн үүсгэсэн контентыг хууль бус, нийтийн ёс зүйд сөрөг нөлөөтэй гэж үзвэл саналаа илэрхийлэх, саналын тооноос хамааран тухайн контентыг арилгах боломжийг бүрдүүлэх;

7.3.4 Хэрэглэгчийн интернэт хаягийг (IP address) хэрэглэгчийн үүсгэсэн контентын дээр нийтэд харагдахуйц байрлуулах;

7.3.5 Хэрэглэгчийн үүсгэсэн контентыг 4 дүгээр бүлгийн заалтыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд түүнийг арилгах;

 

Тэгэхээр бид нэгэнт энэ журмыг мөрдөх нь гарцаагүй учраас дээрх заалтуудыг хэрэгжүүлэх болж байгаа юм. Энд сэтгэгдэл бичигчийг IP буюу интернэт хаягийг ил гаргах нь олон хүнд таалагдахгүй байх.

Юутай ч та бүхэн саналаа бичиж үлдээгээрэй. Бид хэрэглэгчдийн санал хүсэлт, чиг хандлагийг зохих газарт нь уламжлахын төлөө ажиллах болно.

БАНЖИГЫН бүх гишүүд МЭЭНЭЭЖЭР шүү
За нөхөд минь одоо бол цаг өөр болсон. Анх банжигыг авчихаад амьтан хүнээр толгой түрүүгүй загнуулаад бичлэг, блогын өрөнд орчихоод явж байснаа бодвол бас ч гэж өдөр шөнөгүй нухсаны хүчинд өнөөдөр хүн амьтантай бизнес ярихуйц болсон. Мэдээж бүх салбарууд ажиллаж эхлээгүй байгаа боловч ямар ч гэсэн НҮҮР ХУУДАС, БЛОГ НҮҮР хоёртоо төлбөртэй мэдээ, мэдээлэл, банер тавихуйц хэмжээний хандалттай болж чадсан. Өнөөдрийн байдлаар манай сайтын давтагдаагүй хандалт 25000 /өдрийн/ болсон бөгөөд Alexa-ийн үзүүлэлтээр Монголоос хандалтаараа эхний 20 сайтуудын дунд орж ирсэн байна. Иймээс өнөөдрөөс эхлэн нийт Банжиг гишүүд болон уншигчид та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаад бас бэлэн мөнгө олохыг хүсч байна.
"БАНЖИГЫН бүх гишүүд МЭЭНЭЭЖЭР шүү" цааш унших »
Ил захидал үйлчилгээ эргэн нээгдлээ

Банжиг маань бага багаар эргэн сэргэсээр байна. Энэ удаа бид хуучин Банжиг Ил захидал үйлчилгээг e-Карт нэрээр дахин нээж байна. Үнэндээ Банжиг.Нээтийн серверийн асуудалтай холбоотой хамгийн ихээр хохирсон хэсэг бол энэ хэсэг байлаа.

Учир нь Ил захидал үйлчилгээ Банжиг.Нээтийн хамгийн анхны үйлчилгээ байсан гэдэг утгаараа бүр анхнаасаа бидний бүтээсэн маш олон ил захидал энд байсан юм. Хамгийн гол нь тэдгээр ил захидлууд дандаа бидний эх бүтээл байсан юм. Тэднийг бүтээхэд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгийг зарцуулсан байлаа. Харамсалтай нь тэдний ихэнх нь байхгүй болсон.

Гэсэн ч энэ үйлчилгээг эргэн нээх бүр улам сайжруулах хүсэл тээсээр нээж байна. Одоогоор цөөхөн карт бий, хуучин байсан картнуудаас боломжтойг нь сэргээн оруулахаас гадна хэрэглэгчдийн карт бүтээх системийг илүү боловсронгуй болгох төлөвлөгөөтэй байна.

http://greetings.banjig.net/ хаягаар орж үзээрэй.

Хамтдаа илүү сайхан Банжигийг бүтээцгээе!

Chrome болон Firefox 4-тэй холбоотой алдаа

Банжиг.Нээтэд түгээмэл ашиглагддаг олон мөртэй текс утга оруулах textarea талбар руу мэдээлэл оруулахад орохгүй байгаа алдааг хэрэглэгчид мэдээлсний дагуу шалгаж үзэхэд энэ нь Chrome болон Firefox-ийн шинээр гарч байгаа Beta 4 хувилбарууд дээр гарч байгаа алдаа юм байна.

Бид үүнтэй холбоотой болон ер нь эдгээр сүүлийн үеийн вэб хөтөчүүдэд тохируулан сайжруулах шаардлагатай зүйлсийг ойрын үед судалж үзээд шаардлагатай засваруудыг хийхээр төлөвлөснийг мэдэгдэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Хааяа нэг заваараа...

Банжиг Блог зарим нэг хүмүүст төдийлөн саад болохооргүй хэсгүүдэд, төвөг чирэгдэл багатайгаар Google Adsense сурталчилгаа харуулдаг болгохоор туршиж байна.

Тиймээс хааяа Блог бичлэг болон сэтгэгдэлийн хооронд мөн Блог нүүрний баруун дээд тал зэрэг байрлалуудад бичгэн болон сурталчилгаа гарч ирвэл хааяа нэг дарчихаж байгаарай.

Та бүхэндээ баярлалаа.

Серверийн алдаа болон түүнтэй холбоотой тайлбар
Нийт гишүүд болон уншигчид та бүхнээсээ хүлцэл өчиж байна. 2011 оны 03 сарын 15-ны оройноос 16-ны өглөө хүртэл серверт алдаа гарсан билээ. Энэ алдаа нь манай вэбийн байрлаж байгаа сервер дээр гарсан томоохон асуудлаас болжээ.  Серверийн техникийн албанаас доорх тайлбар ирсэн байна. Цаашид ийм алдаа гарахгүй гэдэгт найдаж байна. Хамтдаа хөгжиж байгаа та бүхнийг биднийг ойлгоно гэдэгт найдаж байна.
"Серверийн алдаа болон түүнтэй холбоотой тайлбар" цааш унших »
Блогийн зургийн сервер шинэчлэхтэй холбоотой мэдээлэл

Та бүхний мэдэхээр Банжиг Блог нь хэрэглэгчиддээ ямар нэгэн хэмжээний хязгаар тавихгүйгээр хүссэн хэмжээний зургаа оруулах боломжийг олгодог билээ. Ингэснээр серверт маш их зураг хадгалагдаж энэ нь зарим үед серверийн ачаалалд нөлөөлдөг тул бид зургийн серверээ шинэчлэх ажлыг хийж байна.

Үүнтэй холбоотойгоор 2011 оны 3 дугаар сарын 10-11 хооронд зарим үед таны оруулсан зурагнууд түр зуур харагдахгүй болох тохиолдол гарч болзошгүйг анхаарна уу!

Блог бүрийн хувьд ийм байдал хамгийн удаандаа 30 минут орчим үргэлжлэх болно. Зураг багатай блогуудын хувьд бол бараг анзаарагдахгүйгээр энэ шинэчлэлт хийгдэх болно.

Бид танд илүү сайжирсан Банжиг.Нээтийг хүргэхийн тулд байнга хичээн ажиллаж байгаа шүү.

Banjig.Net-ийн нүүр хуудасны дизайныг сайжруулах уралдаан

Банжиг.Нээт дахин нээгдсэнээс хойш гол анхааран хөгжүүлж байгаа зүйлүүдийн нэг нь үндсэн нүүр хуудас юм. Энд бид аль болох хүнд хэрэгтэй, чухал зүйлсийг шууд байрлуулах бодлого баримталж байгаа билээ.

Одоогийн байгаа нүүр хуудас нь энэ санаагаар хийгдсэн байгаа бөгөөд, бид байж болох хувилбар гэж үзэн нийтэд ил болгоод байгаа юм. Цаашид энэ загварыг улам сайжруулах ажилд гишүүд та бүхний санал хүсэлт, авъяас билгийг тусгахын тулд дараах 2 зүйлийг та бүхэнд мэдээлж байна.

1. Агуулгатай холбоотой санал хүсэлт авах

Одоо байгаа нүүр хуудасны бүтэц, мэдээллийн агуулгатай холбоотой санал хүсэлт байвал энд сэтгэгдэл байдлаар саналаа үлдээнэ үү.

2. Нүүр хуудасны дизайныг сайжруулах уралдаан зарлах нь

Одоо байгаа нүүр хуудасны ерөнхий бүтэц, агуулгыг хадгалан дизайны шийдлийг нь цоо шинээр хийх хүсэлтэй хүмүүсийн дунд бяцхан уралдааныг зарлаж байна.

Шаардлага:

  1. Загварын нийт өргөн 950-980 pixel-ээс хэтрэхгүй байна.
  2. Загварын урт нь агуулгаас хамааран доош яаж ч сунаж болохоор байна
  3. Баннеруудыг одоо байгаатай төстэйгээр агуулга дунд холилдож гарахаар тооцоолно

Бүтээл хүлээн авах хаяг, хугацаа

  1. Оролцох бүтээлийг 3 дугаар сарын 1 дуустал хүлээн авна
  2. Дизайныг JPG зураг болгон info AT banjig DOT net хаягаар, Нүүр хуудасны загварын уралдаанд гэж хаяглан ирүүлнэ үү!

Шагнал урамшуулал

  1. Уралдааны 1-р байрыг Банжиг дансны 10,000 нэгж болон Банжиг Блогийн нүүрэнд 2 сарын хугацаатай баннер байрлуулах эрхээр
  2. Уралдааны 2-р байрыг Банжиг Дансны 5,000 нэгж болон Банжиг Блогийн нүүрэнд 1 сарын хугацаатай баннер байрлуулах эрхээр урамшуулна.

 

Хамтдаа илүү нээлттэй, илүү хурдан, илүү хэрэгцээтэй Банжиг.Нээтийг бүтээцгээе.

Та бүхэнд амжилт хүсье! 

Бичлэгийг SMS-ээр онцлох боломж сэргэлээ

Та бүхний сайн мэдэх онцлох бичлэг хэсэгт бичлэг SMS-ээр онцлох боломж дахин сэргэснийг та бүхэнд дуулгахад таатай байна. Та аль ч операторын гар утастай байсан энэ боломжийг ашиглах боломжтой. 

1. Блог удирдах хэсгийн Бичлэг->Бичлэгүүдийг засах холбоосоор орно.

 

2. Бичлэгийн жагсаалт дундаас онцлохыг хүссэн бичлэгийнхээ ард байрлах Онцлох болгох холбоосыг дарна.

3. Ингээд гарч ирэх цонхноос SMS гэснийг нь сонгоод Үргэлжлүүл товчийг дарна.

4. Гарч ирэх мэдээллийг сайтар уншин тусгай кодыг 155600 руу илгээнэ.

5. Таны бичлэг 10 хүртэлх минутын дотор Банжиг Блог болон Банжиг.Нээтийн үндсэн нүүрэнд онцлох бичлэг хэсэгт харагдах болно.

6. Баяр хүргэе! Та өөрийн блогийн хандалтыг дор хаяж 3-4 дахин нэмэх алхамыг хийлээ. Онцлох бичлэг хэсэгт таны бичлэг 24 цагийн турш байрлах болно.

Програм шинэчлэхтэй холбоотой түр зогсолт хийгдэнэ

Банжиг.Нээтийн Блог системд зарим нэг шаардлагатай шинэчлэлтийг хийхэд бэлдэх учраас 2011 оны 2 дугаар сарын 16-ний шөнийн 03:00-03:30 хооронд Банжиг.Нээт түр зогсох болно.

Энэ удаад бид Блог системд шинээр хийгдэж байгаа боломжуудыг нэвтрүүлэх бэлтгэл ажил хийхтэй холбоотой түр зогсолт хийж байгааг та бүхэн ойлгон хүлээж авна уу!

Үргэлж хамтдаа байгаа та бүхэндээ улам их амжилтыг хүсье!

Шинэчлэл: Урьдчилсан бэлтгэл бага зэрэг дутуу байсан учраас дээрх төлөвлөгдсөн зогсолт хийгдээгүй болно. Шинэ товыг дахин зарлана.

Блогийн бичлэг хялбар түгээх хэрэгсэл нэмэгдлээ

Сайхан шинэлцгээсэн биздээ. Бид та бүхний санал хүсэлт дээр тулгууран шинэ боломжуудыг хөгжүүлсээр байгаа билээ. Эдгээрийн нэг нь Банжиг Блогийн бичлэгийг өргөн хэрэглэгддэг олон нийтийн хэрэгслүүдээр дамжуулан түгээх боломж юм.

Энэ боломжийг идэвхжүүлэхийн тулд та блогийн удирдлагын хэсэгт байх Тохиргоо->Түгээх гэсэн цэсээр орно уу!

Энэ хэсэгт та идэвхжүүлэхийг хүсэж буй түгээх хэрэгслүүдийг чагталж сонгоно. Одоохондоо Facebook, Twitter рүү шууд нийтлэх хэрэгслүүд болон бичлэгийг хэвлэх болон и-мэйлээр илгээх хэрэгслүүдийг ашиглах боломжтой байгаа. Цаашид өөр хэрэгслүүдийг энд нэмэхээр төлөвлөсөн.

Үүнээс гадна та түгээх хэрэгслүүдийн өмнө харагдах текстийг өөрийнхөөрөө харуулах боломжой. Үүнийг Товчнуудыг нэрлэх нэр нүдэнд оруулж өгнө.

Ингээд тохиргоо хийгээд хадгалсны дараа энэ үйлчилгээ таны блогийн бичлэгүүдэд идэвхжих бөгөөд ямар нэгэн бичлэг уншихаар ороход Үндсэн бичлэг болон Сэтгэгдэл хоёрын дунд дараах байдалтай харагдана.

 

Ингээд та бүхэн өөрийн бичлэгээ болон өөрт таалагдсан бичлэгүүдийг хялбараар нийтэд түгээх боломжтой болж байна. Шинэ түгээх хэрэгсэл оруулсантай холбоотой хуучин байсан Жоорло холбоосыг харагдахгүй болгосон.

Мөн дараачин ээлжинд бид олон хэрэглэгч санал болгож байгаа учраас Facebook-ийн Like-тай төстэй Таалагдсан хэрэгслийг нэмэхээр ажиллаж байна. Та бүхэндаа амжилт хүсье!

Сар шинийн мэнд хүргэе!

Сайн байцгаана уу? Эрхэм олон Банжигчид минээ. Кейборд нэгт эрхэм блогчид, мэдлэгчид, уншигч, бичигч та бүхэндээ ирж байгаа Элжгэн хэмээх төмөр туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан жаргаж эд мөнгөөр элбэг, эрдэм номоор баялаг, эх орондоо үнэнч, инээд хөөрөөр бялхаж байхыг хүсэн ерөөе! БАнжиг нэтийн ажлын албаныхан бид бүхэн туулай жилд багтаан Монголын хамгийн шилдэг сайт болон хамгийн их хандалтыг өөртөө цуглуулан та бүхний байнгын нөхөр тань байж үргэлж хамт байна гэдгээ амлаж байна.
"Сар шинийн мэнд хүргэе!" цааш унших »
Шинэ боломж нэмүүлэх санал болон алдааны мэдээлэл

Банжиг Блог программ хангамжийн хувьд 2010 оныхоороо ажиллаж байгаа хэдий ч өгөгдлийн санд хийгдсэн зарим өөрчлөлтүүдийн тохиргоо мэр сэр дутуу байж болох талтай. Тиймээс та бүхэн ямар нэгэн алдаатай зүйл анзаарагдвал энд мэдээлж тус болно уу!

Мөн бид цаашид Блог үйлчилгээг улам илүү боловсронгуй болгох зорилготой ажиллаж байгаа тул та бүхэн өөрийн нэмүүлэхийг хүссэн шинэ боломж, санал хүсэлтээ энд бичиж үлдээнэ үү!

ШИНЭ БОЛОМЖ НЭМЭХ САНАЛ: 

- Банжиг Бүртгэлээ өөрө устгадаг болмоор байна.

Энэ боломжийг хийхээр төлөвлөсөн.

- Блогдоо олон зураг зэрэг оруулдаг болгох

Хийхээр төлөвлөсөн

- Зураг хийхээр автоматаар тамгалагдаж орж байвал дажгүй юм. Өөрсдөө Тохиргоондоо тамгалах зургаа хийгээд

Төлөвлөе

- Like, Unlike болон бусад SNS-үүдийн нийтлэх товчнуудыг оруулах

Хийгдэж байгаа.

- Загвар дээр илүү олон зүйлсийг хэлбэржүүлэх боломж олгох. Зарим утгуудыг хувьсагч болгох.

Яг ямар байдлаар хийхийг судалж байгаад болъё. Ер нь загварын хэсгийг улам сайжруулах ажил төлөвлөгдсөн байгаа.

МЭДЭЭЛСЭН АЛДААНУУД:

- Олон зурагтай бичлэг оруулахаар тал ороод байна.

Энэ алдаа засагдсан.

- Блогийн импортлох хэсэг ажиллахгүй байх шиг байна.

Шалгаад, гарсан алдааг заслаа. Одоо импорт хийж болох ёстой.

Бичлэг цааш уншших гээд зураас хийдэг дээ тэрийг хийсэн үед текстийн зэрэгцүүлэлт буруу гараад байх юм. цааш унших гээд орохоор текстийн зэрэгцүүлэлт зөв байгаа. тойм дээр л оруулсан хэвжүүлэлт маань буруу байгаад байна.

Тийм байна, засах болно

- converter ajillahgui baina, oiriin ued ajillah bolov uu

Ажиллаж эхэлсэн. Хаяг нь: http://banjig.net/tools/converter/

Ажилд шалгаруулж авна

Банжиг Техноложи ХХК дараахь ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

 

1: Нягтлан бодох, санхүүч

2: Оператор, дизайнер

 

Нийтлэг шаардлага:

- Тогтвор суурьшилтай ажиллах

- Багаар ажиллах чадвартай

- Ажлын ачаалал даах

- Эмэгтэй

Манай компани цаашид илүү олон чиглэлд үйл ажиллагаа явуулах тул та бүхнийг хөгжин дэвшиж байгаа шинэ хамт олонтой ажиллахыг урьж байна.

Утас: 96004353, 70111287

Банжиг техноложи ХХК

Ийм л явдал болсон юм шүү. Уучлаарай
Өнөөдрийн байдалд дүгнэлт хийхэд тань хэрэг болох болов уу хэмээн зориг гарган бичлээ.
За мөхөс миний бие зүв зүгээр ажлаан хийгээд, амьдарлаан залгуулаад явж байлаа. Тэгтэл нэг л өдөр бидний энхрий хайрт өлгий гэр минь болсон Банжигын маань хувь заяа хэн нэгний оролцоотойгоор шийдэгдэх болсоныг та бүхэнтэй л нэг адил өнцөгөөс мэдсэн юм. Тэр үед маш олон хүмүүсээс санал ирж байсан бөгөөд нэр бүхий хүмүүс санал тавьсаны дагуу Хүжийтэй уулзахаар товлон өөрийн ажлын байрандаа уулзаж байсан цаг одоогоос хоёр сар гарангийн өмнө болжээ. Тэр уулзалт дээр банжигыг ингэж ингэж өөрчлөх боломж байгаа юм. Хүмүүс ийм ийм саналтай байна. Хэрэв та бүхний зүгээс ийм саналыг дэмжвэл миний зүгээс энэ ажил төрлөө /Сая гаран төгрөгийн цалин авдаг байсан ажил шүү/ орхиод Банжигыг сэргээх үйл ажиллагаанд өөрийн биеэ зориулахад бэлэн гэж хэлж байсан.  Дараа дараагийн уулзалтууд ойрхон, ойрхон болсон бөгөөд тухайн үед зарим хүмүүс уулзалтандаа ирээгүй ч дэмжиж байгаагаа мэдэгдэж байсан тул миний итгэл алдраагүй бөгөөд амласан амлалтандаа хүрэхийн тулд үндсэн ажлаа харамсах зүйлгүйгээр орхиод Банжигын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн юм.
"Ийм л явдал болсон юм шүү. Уучлаарай" цааш унших »
Банжиг Блогд байсан бичлэгээ хэрхэн сэргээх тухай

Банжиг Блогийн устсан бичлэгүүдийг та бүхэн Google Cache-ээс дараах зааврын дагуу сэргээх боломжтой.

1. Google.com эсвэл google.mn рүү орно
2. Хайх цонхонд site:boljmor.blog.banjig.net хэлбэрээр бичээд хайна. Энд байгаа boljmor гэсний оронод өөрийн блогийн нэрийг бичнэ. (Энд байгаа site: гэснийг заавал бичнэ. Энэ нь ийм хаягтай сайтын агуулгыг харуул гэсэн үг юм)


2-a. Хэрвээ ингээд гарч ирэхгүй бол өөрийн бичлэгийн гарчиг эсвэл бичлэгтээ орсон тодорхой өгүүлбэрүүдээр хайж болно.
3. Гарч ирэх үр дүнгүүдийн дунд байх Cached эсвэл Хадгалагдсан хуудас гэсэн дээр дарж Google-д хадгалагдсан хуудсыг нээнэ.


4. Тэндээс мэдээллээ хуулж авна.

Yahoo.com, Bing.com зэрэг хайлтын системүүдээс мөн дээрхтэй төстэй хэлбэрээр бичлэгээ олж болно.

Мөн та Google, Yahoo, Bing болон Internet Archive зэрэг сайтуудаас автоматаар сэргээдэг Warrick гэдэг программыг ашиглаж болно. Хаягаар нь ороод зааврын дагуу хэрэглээд үзээрэй. Өөрийн компьютер дээрээ суулгаж ашиглахад бага зэрэг компьютерийн мэдлэг шаардах байх шүү.

ЖИЧ: Та мэдээллээ сэргээхийг хүсвэл аль болох хурдан дээрх зааврын дагуу хийхгүй бол, Google Cache мэдээллийг байнга хадгалдаггүйг анхаараарай.

ШИНЭЧЛЭЛ: 2010/01/15 14:00 - Банжиг нэгэнт нээгдээд эхэлсэн учраас одоо Google-ийн роботууд Банжигаар юу байна гээд ороод ирнэ. Тэгээд таны өмнөх бичлэгийн мэдээлэл байхгүй бол шууд Cache дэх мэдээллийг чинь арилгах эрсдэлтэй. Тиймээс та аль болох хурдан мэдээллээ сэргээж аваарай, мөн энэ тухай таньдаг блогчиддоо чадлынхаа хирээр дуулгаасай гэж хүсэж байна. Олны хүч оломгүй далай.

Холбоос вижет сайжирсан болон сэтгэгдэл инээдэг болсон тухай
Та бүхний бүгдийн толгойны өвчин болсон үл мэдэгдэх кодоор бичигдсэн Холбоос вижетын дарамт ариллаа. Одоо та холбоос вижетийг ямар ч тусгай код мэдэхгүйгээр зүгээр нүднүүдээ бөглөөд л хэрэглэх боломжтой болсон. Ингэснээр буруу код бичсэнээс гардаг нийтлэг алдаа үгүй болно гэж найдаж байна.

Мөн зарим гишүүдийн хүсэлтийн дагуу хэдийгээр төлөвлөгдөөгүй байсан ч гэсэн сэтгэгдэл дунд инээмсэглэл харуулдаг болголоо. Бүх блог дээр сэтгэгдэлийн инээмсэглэл идэвжсэн байгаа бөгөөд хэрвээ та идэвхгүй болгохыг хүсвэл Удирдлагын хэсгийнхээ Тохиргоо хэсгийн Сэтгэгдэл хэсэг рүү орж тохируулаарай.

Дараах төрлийн инээмсэглэлүүдийг хэрэглэх боломжтой.

:)) :(( :D
:) :( :o
:? 8) :x
:P ;) :|
 
Амжилт!
;)
(Нийт: 38)