Үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх тухай

Тодорхой шалтгаануудын улмаас бид Үйлчилгээний нөхцлөө өөрчлөх болоод байгаа билээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://news.banjig.net/news/read/12346 энэ хаягаар үзнэ үү!

Үүнтэй холбоотой Банжиг Блог дээр ойрын үед хийгдэх зарим зүйлийг энд тусгайлан бичиж байна.

  • Садар самуун, гэмт хэрэг болон бусад хууль бус зүйлс сурталчилсан мэдээлэл бүхий блогуудыг аль ч жагсаалтанд (шинэ бичлэг, шинэчлэгдсэн блог, шинэ сэтгэгдэл, блогуудын жагсаалт, бичлэгүүдийн жагсаалт) ямар ч тохиолдолд харуулахгүй.
  • Насанд хүрэгчдэд зориулсан агуулга оруулдаг атлаа өөрийн блогийн тохиргоонд Насанд хүрэгчдэд зориулсан гэснийг чагтлаагүй тохиолдолд урьдчилан 3 удаа сануулсны үндсэн дээр тухайн блогийг хаах хүртэл арга хэмжээ авна.
  • Оюуны өмч зөрчсөн мэдээлэл оруулсан блогуудыг эрх нь зөрчигдсөн этгээдийн хүсэлтийн дагуу тухайн бичлэгийг устгах, анхааруулсаар байтал энэ үйлдлийг олон удаа давтан үйлдсэн блогуудыг хаах хүртэл арга хэмжээ авна.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг дээр дурдсан хаягаар үзнэ үү!

Сэтгэгдэлүүд:

1. medicalscience | 2009-02-26 14:30:51
tegeerei, tegeh heregtei l baigaa yum, minii blog nasand huregsed gedeg tohirgoo hiih bolob uu, ugui bolob uu, neg medeed uguuch,
2. Өвлийн өвөө anjigai | 2009-02-26 15:08:26
За ёстой зөв шийдвэр байна. Шүүмжлэлийг шуурхай хүлээж авсанд гялайлаа.
Бид хүмүүст зөв зүйлсийг л сурталчилах хэрэгтэй шүү дээ.
3. mongolboy20 | 2009-02-26 15:11:15
Миний бодлоор зарим хүний сэтгэхүйд буруу өөрчлөлт оруулдаг гаж мэдээлэлүүдийг нийтэлдэг блогуудыг бас энэ ангилалд оруулах нь зөв болов уу. Бас блогтоо мэдээлэл огт оруулаагүй удсан болоод оруулдаггүй блогуудыг устгах нь зөв байхаа. ихэнхи гайгүй гэсэн домайнуудын ихэнхи нь идэвхигүй буюу ямарч нийтлэлгүй блогуудад ашиглагддагт харамсдаг
4. molor | 2009-02-26 15:27:15
Цаг өөрчлөгдөнө гэдэгт үргэлж итгэж байсан юм. За та нартаа ёстой их баярлалаа. Хүсэн хүлээсэн өөрчлөлт байлаа
5. .::Арман::. | 2009-02-26 15:30:48
tiim shvv mongolboy
6. sarulka | 2009-02-26 15:44:58
зөв зөв.дэмжиж байна.бас хараал ,ёс суртахууны доголдолтой /заазуур шиг/тийм бичлэгүүдийг ч гэсэн хамруулж цэгцлэх хэрэгтэй боловуу гэж бодож байна.
7. Tlg_UB | 2009-02-26 15:52:06
Садар самууны асуудлаа цэгцэлж байгаа нь сайн хэрэг болжээ. Дуртай нь ийм хандлагтай бичлэг оруулж тэрийг нь манай блогчид хамгийн их үзэж, уншиж байсан нь харамсалтай санагдаж байлаа.
8. leo | 2009-02-26 15:56:20
ийм шалтгаантай байсымуу
9. sweetcat | 2009-02-26 17:11:34
oo demjij bna shuu!!!!!
bas haraal yanz buriin muuhai ugs banijig blog deer bitgii bichegdeesei, oswor nasnii huuhduud banjig.neteer ih ordog n medeej iim bolohoor blog bichleg eswel setgegdel uldeehdee yu durtaigaa bicheed bj bolohgui yum shigee, hun bur dor burdee soyoltoi baij biy biynee hundetgen haritsah n chuhal
Peace!!!
10. freestyle529 | 2009-02-26 17:19:47
Өө ашгүй дээ. Саналыг хурдан ажил хэрэг болгожээ. Одоо хулгайч этгээдүүдээс айх хэрэггүй боллоо. Баярлалаа.
11. Галдан | 2009-02-26 18:19:28
Сэтгэхүйгээ өөрчлөөчээ.
ХоринМонголзалуу минь ээ

Гаж мэдээлэл мэдээлэл биш юм уу.
Мэдээлэл гэдэг чинь Мэдээлэл байдаг байхгүй юу.

Мэдээлэлийг хэн хэрхэн яаж хүлэээж авахаас л шалтгаалдаг юм.
Бусдаар мэдээлэлээ ялгаад эхэлбэл Мэдээлэл биш сонгуулийн сурталчилгаа аль эсүүл эрх баригчидийн ПР болдог.

Ер нь Блог бичих гээд байгаа юм бол Мөнгө өгвөл яасым. Энэ чигээрээ яввал Банжигийн хэрэгцээгүй блогийн тоо 2сая 800 мянга хүрч Дэлхийн хамгийн том серверт менге телж таарах байх. Нэгэнт Бизнес хойно. Банижг дээр ямар баннер байна. Бараг юм алга байнашдэ.Оллоо гого баннераасаа ашиг олж байна. Дээр нь ПР.


Монголчууд банжигаар л блог хийж сурлаа.Одоо мөнгөө өг гэж хэлмээр байна.
12. Ordi | 2009-02-26 18:30:00
Ta 18 hursen uu geheer ugui geed darah huuhed yur n bhgui bha daa.
13. Dr_TLG | 2009-02-26 19:54:14
bolj baina demjii sar shiniin mend bugded ni
14. Үндсэрxэг | 2009-02-26 19:57:00
Бид xэд чинь ингээд л гадуурxагдсан xэвээрээ л байx юмаа. Тэгээд шинэ бичлэг, шинэчлэгдсэн блог, шинэ сэтгэгдэл, блогуудын жагсаалт, бичлэгүүдийн жагсаалт-д гаргаxгүй юм бол өөрөөр бидний блогийг xүн яаж олж үзэx юм??? Ийм янзаараа байгаад байвал банжиг ч маш олон блогоо өөр сайтад алдаx байxдаа. Ямар өөр блог байxгүй биш. Тэгээд ч банжиг блогууд дундаас +18 блогууд л xандалт иx авдаг биздээ? Ингэж зарим нэгнээ гадуурxаx xэрэггүй л байx. Банжигийнxан бодож үзнэ байx гэж найдий. Эцэст нь xэлэxэд энэ үйлчилгээний нөxцөлийг чинь дэмжээгүй гэж xэлээгүй шүү.
15. Casper | 2009-02-26 20:42:19
whahahaha mair jiitsen naassss ta nar yagaad dandaa iimerhuu bloguudaa kickledegiig medkumaa zarim ni jinheneesee ch tiim joohon huuli zorchdog l bh l daa manai horiotoi blog mongoliin anhnii aimshigiin blog gedegeeree ch aldartai tegeed 6 saraas l admintaigaa iljig shig zutgelee shd whahahaha teed olj avjiigaa mongo ch gej bhgui tsalingui l ajilj bna shd yadaj adplace-dee ch burtgehgui bj bas yuniih ni baahan durem juram be unen teneg sanagdajiinaa. Barag zarim blogiin gishuudiin jishgeer tanai banjigiig orhij uur gazarluu nuuh boloh geed l bna shuu tanai banjigiin server denduu udaan bas deer ni boon aldaa gardag shd ta nar eniigee ehleed sain yanzlah heregtei bhaa. Ihenh humuus odoo UCOZRUU nuudeg boltson bna shd
16. Үндсэрxэг | 2009-02-26 20:44:13
Casper-ын бодолч зөв шүү.
17. Үндсэрxэг | 2009-02-26 20:45:32
Casper-ын бодолч зөв шүү.
18. Энгийн үг | 2009-02-26 22:03:45
demjij bna oo alivaa zuil emh tsegtstei zohih hemjeenii durem gorim dor yavagdah yostoi yavah neg ni yavna l biz dee...
19. Эзра Паунд | 2009-02-26 22:17:41
Uneheer zuw zuitei saihan sanaanuud baina. Nasand huregchded zoriulsan geh balai bloguudiig awch hayasan deer. tegtee tergui tuugeer chine duuren sait saya sayaaraa bgaa.
20. mongolboy20 | 2009-02-26 22:45:58
Хориотой блогруу хэлэх гэсэн хэдэн үгээ чулуудчий. Танайхшуу блогуудыг Европд бол байхыг хориглосон байдышдээ. Хүний ёсноос гажууд зүйл нь(хүн алах, элдэв янзын аймшгийн гэх зүйлс) хүний сэтгэхүйд сөрөг үр нөлөөтэй. Энэ талаар би биш сэтгэлзүйчид хэлж байгаамшүү. Айдас ер нь хэнд хэрэгтэйн бэ? Хүн эхэндээ айна дараа нь дасаад айхаа болино. Сүүлдээ донтоно дараа нь үйлддэг ийм маягаар гаж зуршилтай хүн нийгэмд бий болох бийвий. Танай Ижилээ гэж админийг 18нас хүрсэн гэдэгт би эргэлзээл байгаа шүү... Монголчууд минь дээ ардчилсан нийгэмд байгаа ч гэсэн жоохон ухаантай баймаар юмдаа. 18+ блогуудын хандалт өндөр байдаг нь хүмүүсийн сонирхлыг их татдагт болов уу? Хүн гэдэг нууцлаг зүйлд их сониуч амьтан тэглээ гээд иймэрхүү зүйл нийтэлж байгаа нь хүмүүсээ бид буруу зүйлрүү хөтлөөд байна шүү дээ... Банжиг гацаж байгаа дээр санал нэг байна. Энэ талаараа банжигынхан блогчиддоо яагаад ингээд байдаг талаараа нэг хэлнэ байгаа...
За үзэл бодлоо хэнээс ч айхгүйгээр хэлэх эрхээ эдэлсэн болой
21. Я.ОДГЭРЭЛ | 2009-02-26 23:00:58
ZOW
22. Энгийн үг | 2009-02-26 23:12:46
tehh zuv zuv demjij baina...........
23. sune | 2009-02-26 23:19:18
аймшгийн блог байвал зүгээр л байх гэхдээ бас хэтэрхий буруу тал руугаа байж болохгүй. Хориотой блог руу ороход бага хэмжээний төлбөр ч юмуу төлдөг болчихбол /за за мэдэхгүй ээ, хэлэх гэсэн санаа маань чихэртэй хамт залгигдчихлаа/
24. TJ | 2009-02-26 23:19:58
Миний гол санал бол энэ мэдээ хийхгүй 1 сараас дээш хугацаа өнгөрсөн блогуудыг сануулга өгсөний үндсэн дээр хаах хэрэгтэй гэж бодож байна. Үнэндээ нил хог новшоор дүүрцэн байна шдээ банжиг.нет. Нэг ганц 2 юм бичээд л орхисон блогууд хог шиг л их хөглөрөх болсон. Өнөөдөр 14 000 аад блог байна үүнээс 1000 нь л үнэхээр хөтөлдөг хүмүүстэй блог байвал их юм байх. Банжиг.нетийн их цэвэрлэгээ зарльяаа. Зөвхөн банжиг.нет эд энэ даалгаварыг өгөх биш гишүүд өөрсдөө тэр хэрэгцээгүй блогуудын хаягийг банжиг.нет рүү илгээх мягаар их цэвэрлэгээ банжигтээ хийеээ
25. mongolboy20 | 2009-02-26 23:24:26
Tj ахын санааг дэмжиж байна. Гэхдээ 1 сар бага хугацаа ч байж магад.
26. pujeedee | 2009-02-26 23:28:17
Зөв шийдвэр гаргажээ. Хувь хүний эрх чөлөө, блок хоёр ч хоёр өөр зүйл л дээ. Миний блок гээд "аймаар" ашиглавал хэцүү хэцүү. Ямарч байсан зөв мэдээлэл авдаг хүмүүсийн зөв кибер ертөнц байгаасай л гэж... Дэмжиж байноо.
27. JIooBдон | 2009-02-26 23:36:49
Нэг сар ч арай болохгүй байхаа. Хагас жил 6 сар юу ч хийгээгүй блогуудыг сануулга өгөөд хариу өгөхгүй бол устгах цэвэрлэгээний ажлыг хиймээр л байгаам.
Бас танайх серверее бүүр проблемгүй болгуул яасын бэ? www.news.mn www.gogo.mn www.olloo.mn гээд танайхтай хандалтаараа адилхан сайтууд ямар ч алдаагүй ажиллаал байнашд. Бетон гүүр гээл ярьж байсан цаг саяхан тэгсэн мөртлөө л үе үе унаад байдаг.
28. sune | 2009-02-26 23:55:07
тодорхой хэмжээний байсан нь зүгээр шдээ
29. TJ | 2009-02-27 00:08:51
Ер нь сард нэг мэдээ хийдэг блогоор хэн яахын бэ. Тийм эзгүй блог угаасаа хэзээ ч амжилт олохгүй шүү.
30. Namara | 2009-02-27 00:23:19
Садар самуун хараал ерөөлтэй блогуудад жаахан хязгаарлалт хэрэгтэй байхаа. Хүүхдүүд өнөөдөр их орж байгаа шүү дээ. Тэдний сэтгэлзүйд маш муугаар нөлөөлж байгаа гэж бодож байна. Банжиг сервер нээрээ хэтэрхий их тасалддаг шүү. Дандаа иймэрхүү байгаад байвал бүр өөр газарлуу нүүдэг ч юмуу гэж нэг өдөр бодсон шүү.
31. mongolboy20 | 2009-02-27 00:31:20
Namara- тийм шүү санал нэг байна
TJ-блог гэдэг амжилт олохдоо биш зарим хүнд дурсамж болон үлдэх нь чухал байдаг.
32. TJ | 2009-02-27 00:35:31
Хүжийд: нэг блог эзэмших эрх жилийн банжиг 5000 нэгж ч юм уу. Блогчид тодорхой хэмжээгээр төлбөр төлдөг болоё. Ингэснээр хэрэгтэй хэрэгггүй блог нээгдэх тоо эрс багасна. Мөн нэгэнт л блог нээхээр шийдсэн хүн бол тодорхой хэмжээний төлбөрөө төлөхөөс харамлахгүй болов уу гэж бодож байна. Харин банжиг.нет үүнээсээ орсон орлогооо банжиг серверээ сайжруулахад нь ашиглаж болно шүү дээ. Миний санааг блогчид дэмжинэ гэдэгт итгэж байна. Ингэснээр банжиг.нетийн хүчин чадалч сайжирч блогуудын чанарч мөн сайжрах болно гэдэгт итгэлтэй байна.
33. TJ | 2009-02-27 00:37:00
Mongolboy20 бас нэх ахдаа сургах гээд байх явдал байхгүй шүү
34. mongolboy20 | 2009-02-27 00:56:32
TJ -Ингэж хэрвээ Анжигай ах хэлвэл та яах байсан бэ?
35. mongolboy20 | 2009-02-27 00:59:12
Энэ талбарт би өөрийн зөв гэж бодсон зүйлээ дэмжиж буруу гэсэн болгонтой үзэл бодлоороо тулалдахад бэлэн байна.
36. T. Хүслэн | 2009-02-27 05:47:49
Би ийм үе ирнэ гэж туйлын их хүлээж байлаа, Банжиг.нэт -н хамт олонд болон нийд удирдагч админ блогчидод маш их баярлалаа. Мөнгө магтаалаас илүүтэй ирээдүйдээ оруулж буй асар үнэтэй хувь нэмэр гэж бодож байна. Банжиг вэб хэрэглэгчидийн дийлэнхи нь насанд хүрээгүй хүүхдүүд гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хэрээс хэтэрсэн, садар самуун суртачилсан, оюун санаанд хурцаар нөлөөлсөн олон видео бичлэгтэй блогуудыг цэгцэлж эхлэж байгаа тань маш их таалагдлаа, улам бүр ихийг хийгээрэй. Банжиг.нэтийн нэгээхэн хэсэг байдагтаа өнөөдөр туйлын их баярлаж байна. Яагаад вэ гэвэл хүмүүс бид ирээдүйнхээ төлөө үр хүүхдийнхээ төлөө бүгдийг за гэж хэльеэ гэдэг хирнээ ядаж л доторхой хэмжээний филтэр блог дээрээ тавьчихдаггүй нь харамсалтай санагддаг, юм үзсэн мэддэг эрх чөлөө гэж яриад тэрхүү олон садар самуун, сэтгэл зүйд хурцаар нөлөөлөх блогуудыг дэмжээд байгаа хүмүүс хэлэхэд. Соёлтой өндөр хөгжилтэй орнуудад харин ч тиймэрхүү блогуудыг хааж цагдах нь битгий хэл, заавал филтэр суулгасан байх шаардлагыг тавьдаг. Тэр битгий хэл кино нь хүртэл тодорхой нас сэтгэхүй заасан заагтай байдагийг хэлмээр байна. Миний хувьд энэ бүхнийг анхнаас нь анхаарч энэ олон блогийн эсрэг зогссон шалтгаан маань, интэрнэт кафе ажилуулдаг нэлээн хэдэн залуус блогуудаас сүүлийн үед асар их садар самуунтай видёонууд хүмүүс үзэх болсон тэр тусмаа насанд хүрээгүй хүүхдүүд энэ хэрэгт холбогдож байгааг хэлэх нь зүй болов уу. Зөвхөн интэрнэт кафе ч биш, Тийм болохоор энэ асуудалыг жигдэлж эхэлж буйд туйлын их баяртай байна.
37. T. Хүслэн | 2009-02-27 05:51:56
Эзгүй блогуудыг устгаж болно шүү дээ. Ерөнхийдөө блогийг хаахдаа эхлээд 2,3н удаан сануулга өгөөд хааж байвал зүгээр болов уу? Ямар ч хэрэггүй, хов хоосон блогууд олон болсон нь үнэн гэхдээ TJ, Анжигай блогчидын хэлж буйгаар төлбөртэй болговол би лав блогоо шууд нүүлгэнэ. Мэдээж сүртэй олон бичлэг энэ тэр байхгүй л дээ гэхдээ миний хувьд хэдийгээр төлөх чадвар бий ч төлбөртэй болчихвол бусдад бас блог нээх хөтлөх урам нээх их төрөхгүй болов уу? Ингээд л аяндаа нээх сүртэй үржиж хөгжиж явж байсан Банжиг блог алга болвол яах юм, угын манайхан чинь үнэгүй юманд нугасгүй шүү дээ.
38. Хожуул | 2009-02-27 07:12:46
Гаруудаа садар самууныг хаанаас ч олчино. Гэхдээ тийм гээд эвлэрч болохгүй лдээ хаах нь зөв. Сайн байна.

Ганц л юм хэлмээр байна. Та нар Аа естой тэнд тэгэж уугаад энд ингэж шаагаад маргааш тэгж огиод энэ тэр гэж гавьяа байгуулсан юм шиг бичихээ бас багасгах хэрэгтэй. Жижиг биш асуудал шүү бас айн!
39. GAZ | 2009-02-27 08:35:07
Банжиг нэтийн гарагсан саналийг дэмжиж байна. Харин сервэр гацаад байга асуудал дээр анхаарла хандуулбал баярлах байна
40. 35 | 2009-02-27 11:38:41
Онцын шалтгаангүй блогоо хөтлөхгүй /тодорхой хугацаанд/ шинэ бичлэг нэмэхгүй бол төлбөр төлж байж нэвтэрдэг болгоё.
41. TJ | 2009-02-27 12:53:51
Банжигийн тасалдалаас болж өдөрт хэдэн зуун мянган уншигчидын уур бухимдалыг хүргэж байгааг таашгүй. Энэ тасалдах байдлыг зогсоохын тулд ганцхан банжиг нэтийн хамт олон үзээд байх биш олноороо энэ байдлыг зогсоохын тулд блогчид хувь нэмэрээ оруулбал зүгээр гэдэг үүднээс саналыг гаргасан. Үнэгүй юманд нугасагүй ч гэлээ хэт үнэгүй зүйл үнэ цэнэгүй байдаг. Эсвэл төлбөртэй блогтой бас болж болохгүй юмуу. Гэхдээ тэр блогуудын сервэр маш сайн байх ёстой мөн банжиг.нет тэр блогуудаа сайн дэмжих хэрэгтэй. Зарим хүмүүсийн хувьд блог гэдэг бол зүгээр л юугаа ч хамаагүй сараачдаг, дурсамж энэ тэрийнх нь газар бол зарим юм хийе олон мянган хүнд мэдээлэл хүргье гэсэн блогчид бас байна шдээ. Энэ сервер удаан ийм байдалтай бол энэ блог гэдэг зүйл хэзээч хөгжихгүй ээ. Хамаг зочдоо алдаж дуусч байна.
42. ZooGii | 2009-02-27 12:55:16
Иймэрхүү эрх боосон зүйлээ хийж эхлэхээр эхлээд өөрсдийнхөө серверийхээ уналтыг засахаа бодвол яасын бэ?

Нээх мундаг сайн үйлчилгээ үзүүлцэн юм шиг.

Миний мэдэхээр л лав банжиг блогд жилийн өмнө бүртгүүлсэнээс л хойш одоог хүртэл өдөрт байнга холбогдохгүй хэдэн тохиолдол гардаг.

Энэ ч хэвийн мэт зүйл болчиж.

Одоо байдал харин уламч хүндэрсэн байгаа.

Тэгээд нуухын нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг тиймэрхүү ажиллыг зөндөө л хийж байгаашд.

Банжиг нетийнхэнд хандаж хэлэхэд одооны ад үзээд байгаа блогийн гишүүд чинь банжигийг улам өргөжүүлж хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа улс гэж бодож байна.

Сайн ч бай муу ч бай нэг тогоонд хушуугаа холбосон улс.
Тэгэхэд ад үзэж байгаа юм шиг.

Дээр нь төлбөртэй болно гэдэг үнэндээ бүтэхгүй хэрэг байх.

Угаасаа ашиг олох гэж блогоо хөтлөдөггүй хүмүүс дэмий юманд мөнгөө үрэх хэрэг байхгүй л байх.

Дээр нь чөлөөт нийгэмд байгаа улс иймэрхүү хавчилганд удаан суух уу үгүй гэдэг асуудал гарж ирэх байх шүү.
43. lover_girl | 2009-02-27 14:47:44
Санал нэг байна. Энэ садар самуун хориотой блогууд тэгээд чаддийн бол өөр тийшээ нүү л дээ. Худлаа бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг энд дураараа жиргээд л... Монголбой20-ийг дэмжиж байна. Миний хувьд блог бичих бол өөртөө дурсамж үлдээх бас өөрийгөө зугаацуулах л зорилготой, дараа уншихаар сэтгэл сэргэж сайхан байдаг юм. Амжилт олмоор байгаа хүмүүс хувьдаа домэйн нэр авч сайт болуул зүгээр байхаа. Сайт блог хоёр чинь ялгаатай биздээ зарим хүмүүс энд нээсэн блогоо манай сайт би сайтаа л анхаарч ажилладаг энтэр гэхээр би гайхөөл байдаг юм.
44. Ганхүү | 2009-02-27 14:59:44
Үг хэлэх эрх чөлөө хаана ч байх зүйл. Гэхдээ эрх чөлөө нь нийтийн эрх ашгийн төлөө байж тэр нь жинхэнэ эрх чөлөө! Тиймээс дээрх шийдвэрийг дэмжиж байгаа залуус бид Монголын ирээдүй болсон бяцхан иргэдийг садар самуун, зүй бус боловсролоор боловсрохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Садар самууныг суртчилаж байгаа ХЭН БҮХЭН бүгд сайн бодоод үзээрэй! Та нарын нээсэн блог хэд хэдэн хүүхдийн ирээдүйг баллах бол?
45. lover_girl | 2009-02-27 15:08:08
Зарим хүмүүст VIP блогууд хамаарахгүй болно хэхэ.
46. molor | 2009-02-27 15:25:04
Би ч бас насанд хүрэгчдэд гэсэн тодотголтой блогтой, тэглээ гээд улсууд орж ирэхгүй байгаад байгаа зүйл алга л байна. Харин Хайрын охины амжилт олмоор байгаа хүмүүст хандан хэлсэн үг таалагдсангүй. Амжилт гэдэг үгийг ямар хэмжүүрээр хэмжээд байгааг чинь ойлгохгүй байна. Надад домэйн нэр байгаа. Гэхдээ чинийх шиг шалтгаанаар л блог нээсэн хүнд энэ асуудлыг зөвшөөрч болно, бусдад нь бол хэрэггүй юу?
47. Б.Баясгалан | 2009-02-27 16:56:11
zuitei. demjij baina...
48. Галдан | 2009-02-27 17:28:52
Т.Хүслэн,35 2 сайхан хэллээ.
Банжиг байхгүй болчуул таануус яахын бээ Скрээншотуудаа.Блогспот дээр нэг юм нээчээд дараа нь өөрсдөө ч олохгүй.

Банжиг КАРТ зөв санаа байна. Дуунэт,Оллоо этэр картжисан ш дээ.
Банжиг медиа Дуу Киногоо сайжруулаал Картаа аваарэй гээд л ок.
Санхүүгийн асуудал бас давхар ХЯНАХ боломж.Садарлаад байвал ЫП 18+ биш Карттай нь түрүүвчтэй нь ярийш дэ.
Банжигынхааан Тануус чадна.
49. turuo | 2009-02-27 17:33:32
Sadar samuunaa haachih oo. Busad n saihan shd. Harin haaya ajillahgui bdag daa. teriigee zaschih. tegeed yamar ch sadar samuungui banjig l bolno biz dee. Saihan l sonsogdoj bnashd. Oo yum ruu nuuwel nuune l biz. Ted nar n bas haah l bailgui de. Gol n ulger duurial gej neg yum bnashd, Sain n iluu bwal sain l gej bodoj bna.
50. Галдан | 2009-02-27 17:46:37
Хаа Хаа л гэхийн зусар скрээнштууд.Яачаад байгаа бол. Тэртэй тэргүй Монголд Янхандалт Бузар булай юмнууд зөндөө байнаш дэ.Жигшиг л дээ.

Хүний амьтаны мөн чанрыг дарахын Аймшигийн кино этэр байдаг гээбиздэ.

Хүүхдийн карт Том Хүний каарт ба 18+ гээд л ок
51. Moonrider | 2009-02-27 18:40:43
Банжигийнхан эхлээд серверийнхээ асуудлыг шийдвэрлэсэн нь дээр байх аа.
Гацалт бол арай дэндүү байдаг шүү дээ.
Харин тэр мэдээлэл хулгай хийж тавьдаг блогуудад сануулга өгөөд, болохгүй бол хаах хэрэгтэй.

+18 блогуудад нэвтрэхийн тулд банжиг дансандаа нэгжтэй байдаг болчихвол бага насны хүүхдүүд үзэх нь багасна байх.
52. LuZa | 2009-02-27 22:49:02
За хүн болгон л хэлж байна гацалт бол арай л дэндүү байгаа. Дансандаа мөнгөтэй байгаад +18ыг үзэж болно гэвэл хүүхдүүд ч бас үзчихэж болно ш дээ. Бүртгэл дээр жаахан өөр арга хэмжээ авмаар юм шиг ээ. Хэрэглэгдэхгүй блогуудыг сануулга өгөөд устгаж байсан нь дээрээ надад ч гэсэн нэг байгаа даанч би устгаж мэдэхгүй юм.
53. amanjinka | 2009-02-28 03:20:08
ха ха...за за овоо шалтаг байна да...Ганцхан л юм гуйгаад байгаа.нөгөө сервер банжиг нэт хэзээ гацахгүй хэрэглэгч түмнээ уурлуулж уцаарлуулахгүйгээр хэвийн ажиллаж эхлэх вэ?

бүүүр хуучин ашиглагдахгүй байгаа блогуудыг эзэдэд нь мэдэгдэж бгаад устгах нь зөвөө ...за тэгээд тэр блог төлбөртөй болвол ч дээ эээ мэээдкүүү зүгэээр мөнгө төлөөөд тэмдэглэлийн дэвтэр банжигт хөтлөх хүн олдох юм болуу даа.тэртэй тэргүй банжиг нэтэд зөндөө хүн орж бнаа гэдэг чинь та бүхэнд тэр хэмжэээгэээрээ хөрөнгө оруулалт хийгдэж байнаа л гэсэн үг та бүхэн өөөрсдөө энэ тэндээс реклам баннер олж тавиад түүнийг чинь орж ирсэн хүмүүс их бага хэмжээгээр сонирхоод холбогдох зүйлрүүгээ орж л байж таараа.ааан тэр садар самуун аллага хүчирхийлэл сурталчилааад бгаа гэээд бгаа блогуудын хувьд бол ганцхан банжиг нэт дэээр тийм зүйл бгааад бгаан биш шүү дээ..хүн гоогле дээр секс юмуу порно гэээд бичхэд л хэдэн зуун мянгааарааа.тийм блог сайтууд гарч ирж байгаа шүү дээ.хамгийн гол нь эхлээээд сервэрэээ баттай найдвартай хүн болгон уурлаж бухимдахгүйгэээр сайхан нэвтэрч чаддаг болгооод өгөөөч дээ.Та нар аягүй сонин ердөөө хэрэглэгчиддэ хүссэн асуултанд нь хүрсэн хариулт өгөхгүй юм.
54. Дүрсгүйхэн | 2009-02-28 10:19:20
Amanji agaa yaag zob helsen shuu. Bi l lab yag saihan zab gargaad blogoo hotloh geher gatschihna. Uuraa hurgen baij oroldood bolku bolohoor haychhana. Ter uyed oruulii gej bodoj baisan bichleg eronhiidoo budaa bolj baigaam. Tegeed l daraagiin bichleg hiih ued bas l gatsuul minii blogt salhi orohgui udchhana. Gatsdiim chini geed uidaj eheljii shoo kk. Bas tolbortoi bolno gebel haa saigui gadna dotnogui unegui saihan blog zondoo gedgiig bodno biz dee. Uhaalag shiidberuudiig garganaa gej bodood Amjilt shuu
55. Хүжий | 2009-02-28 10:40:01
Бүх сэтгэгдэлийг уншлаа. Өөрсдийн үзэл бодлыг бичиж үлдээсэн та бүхэнд баярлалаа.

Бүх асуултанд хариулах боломжгүй байна. Магадгүй тусад нь бичлэг болгож оруулсан нь дээр байх. 2-хон зүйл дээр тодруулга хийе.

1-рт, Садар самуун болон бусад хуулиар хориглосон зүйлийн тухайд Банжиг.Нээт хэдийгээр зүгээр үйлчилгээ үзүүлэгч байгууллага ч гэсэн ийм боломж олгож буй гэдэг утгаараа тодорхой хуулийн заалтуудын дагуу шүүхэд дуудагдах тун ойрхон хэмжээнд байгаа. Бид эдгээр хуулийн заалтуудыг дараа дэлгэрэнгүй танилцуулах болно. Тиймээс бид өөрсдийн хариуцаж чадах хэмжээнд асуудалд хандахыг хичээж байна. Зүгээр нэг хаа байгаа нь мэдэгдэхгүй хувь хүн бол зугтаад байж болох байх. Харин бид улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж учраас хууль хяналтынхны хараанд байнга байсаар ирсэн, байх ч болно.

2-рт Серверийн тухайд бид хичээж байна гэж дахин хэлмээр байна. Гацах асуудал та бүхний төдийгүй бидний хувьд ч толгойны өвчин. Монголын бусад сайтуудтай харьцуулахад Банжиг.Нээт хамгийн их хөдөлгөөнтэй сайт. Энэ нь юу гэсэн үг бэ гэхлээр хамгийн олон нэвтэрсэн хэрэглэгч онлайн байж, хамгийних давтамжтайгаар мэдээлэл оруулах, засах, устгах үйлдлүүдийг хийдэг. Ингэснээр серверийн ачаалал багасгах ихэнх аргууд үр дүн багатай болж байгаа юм. Жишээлбэл хөдөлгөөн багатай сайтад мэдээний жагсаалтыг нэг удаа уншаад тодорхой хугацааны турш кэйшлэх буюу санах ойд авчихаад дараагийн удаад үзэхэд шууд санах ойгоос ачаалах боломжтой байдаг бол Банжиг блогийн хувьд энэ нь бараг боломжгүй зүйл юм.

Тиймээс бид өнгөрсөн хугацаанд аль болох их хөдөлгөөнтэй хэсгүүдийг оптимиза хийх ажлыг хийж ирсэн. Одоо дараагийн алхам бид серверийнхээ тоог 3 болгож ачаалыг хуваарьлахаар бэлдэж байна.

Бид та бүхний үгийг хангалттай сонсдог, харин бүх зүйлийн сонссон даруйдаа хийнэ гэдэг олон хүчин зүйлээс хамаараад боломжгүй байдгийг ойлгохыг хүсэж байна.
56. amanjinka | 2009-02-28 10:43:52
жа л гэдэг шүү дээ хө....гэхдээ биднийгээ жаахан ч гэсэн хэрэглэгч гэсэн талаас харж бас бидэндээ хариулт өгч бгаачээ.гэсэн юм яасан нь мэдэгдэхгүй таг чиг тэгээд л тас няс тэгээл дарааа нь шаааал өөөр юм яриад л туучихдаг учирааас бид их бухимддаг бхаа гэхдээ та бүхнийгээ ойлгож бнаа за тэгэээд амжилт
57. tsengeg | 2009-02-28 12:00:54
www.ubweb.bblog.mn ene minii shine blog xarin ene 18+ ingej gaduurhval arai l heterhii yum bolnoshdee ...Undserhegiig demjij b.a Odo negent iin baigaa bolohoor yuuch yarihavdee...
58. d_tanya | 2009-02-28 12:20:15
Hereglegch HAAN gej Mongolchuud helj yarih durtai baidag.
Unen heregtee Mongold uilchilgeenii gazar jishee ni delguurt zochin orood irehed tavtai moril, bayarlalaa, dahin irj uilchluuleerei gej helj chaddaggui. Bi yapond anh ireed delguurt orson chini ene 3 ugiig helehed ni ichij bilee. Bi uuruusuu ichsen baihgui yu. kkk. Argagui sh de. Mongold iim uilchilgee baihgui bolohoor l. Avbal av, baival bai gesen handlagaar zochintoigoo haritsdag baisan bolohoor l.
Yapond delguurt orood yu ch hudaldaj avaagui ch gesen ene 3 ugiig heldeg. Tegeheer hair hureed dahin dahin uilchluulmeer sanagddag shu. kkk.
59. d_tanya | 2009-02-28 12:31:09
Bas Yapond UILCHILGEENII GAZRUUDAD uuriiguu darj busdiig hundeldeg. Ene yu gesen ug be gevel dandaa hundetgeliin ugnuudiig heregledeg gesen ug. Nadad ehendee evgui baisan. Nuur ulaigaad l butsaad garaad guichihmeer sanagddag baisan. kkk.
60. aylal_moojig | 2009-02-28 12:48:51
Ta buhend sar shiniin mend devshuulay ystoi zov sanaa bna aa demjij bna shuu amjilt husey
61. Нүүдэлчин | 2009-02-28 13:04:31
Садар самуун гэдгийг юу гэж ойлгох вэ? Сайхан хүүхний нүцгэн зургийг бүтнээр тавчихсан байвал садар самуун болох уу? Эротик агуулгатай мэдээлэл бас садар самуун болох уу? Ер нь банжиг өөрөө эротик, порно 2-ийг яаж ялгах юм бэ?
Гэмт хэргийн мэдээлэл гэж юуг хэлэх вэ? Италийн мафийн загалмайлсан эцгийн тухай хөрөг нийтлэл бичхэд гэмт хэргийн мэдээлэл агуулж байна гэж үзэх үү? Үүнийг мэдээлэлд цензур тавьж байна гэж үзэж болох уу? Энэ дээр бичээд тавьчихсан юмнууд чинь Хууль зүйн яамны хэдэн эргүү түшмэдийн амнаас гардаг л үгс байна шүү дээ. Харин оюуны өмч зөрчсөн гэдэг дээр бол санал нийлж байна өө.
62. mongolboy20 | 2009-02-28 13:59:54
Тодруулга өгсөн явдалд Хүжий ахад баярлалаа. Хаана хаанаа хүлээцтэй байцгаая банжигчидаа.
tsengeg- Хэтэрхийсээд байх юм байхгүй өөрийн чинь блог 18+ эротик биш порно блог байна. Copy paste хийсэн хэдэн юмаа юу гэж бодоод байнаа энэ эротик порно гэсэн блогууд нь. Гадуурхагдаад банжигтаа үлдэх үү? Өөр сэрвер хайх уу та нарын л дурын хэрэг...
63. Moonrider | 2009-02-28 17:34:17
Гадуурхагдаад байгаа тэр блогуудыг хаах уу? эсвэл хязгаарлалт хийх үү? гэдгийг санал асуулгаар шийдвэрлэвэл яасан юм?
64. BEGZE | 2009-02-28 18:31:14
tsegsttei bolgobol taarana.amjilt husiye.
65. khulgun | 2009-02-28 20:43:03
зөв зөв.тэгээсэй ч гэж бодож байлаа.
66. mootsoo | 2009-02-28 20:50:39
Болж дээ болж.
Нэг ийм хүсэлт байнаа. Байнга шахуу алдаа зааж байдгаа засмаар байнаа. Нэг бол огт орохгүй, нэг бол database error зааж байдгийг. Тэхгүй бол Банжиг блогийг ашиглах хэцүү л байна шүү.
67. biochemiker | 2009-02-28 21:22:46
Эхлээд техникийн асуудлаа шийдээрэй! Гацдаг, удааширдаг эсвэл блоклуулдаг чинь зөвхөн Банжиг.нет-ийн проблем! Үүнээс болж жинхэнэ блоггеруудаа алдаж байна. Дараа нь зохион байгуулалтаа шийдэхийг зөвлөж байна! Хэн дуртай нь хаа дуртай газраа хүссэн юмаа бичдэг нь уншигчаа алдахад хүргэж байна. Жишээ нь миний бичдэг шинжлэх ухаан технологи сэдэв дээр дүүрэн бла бла, шүлэг найраг, хулгайн кино дуу программ л байна. Үүнийг та нар зохион байгуулахгүй байгаасаас л хүмүүс хүссэнээ хайгаад олдоггүй тиймээс ордоггүй, хүн орохгүй учраас эзэндээ мартагдсан блогуудаар дүүрч байна. Энэ 2 өөрсдөө мэдээд шийдэхэд тийм хэцүү асуудлууд биш баймаар юм. Аливаа блогийг хаах устгах хамгийн амархан. Харин ажиллагаатай байлгах бүүр амархан...
68. EmInEnT | 2009-02-28 21:28:44
сараас дээш хоногоор бичлэг оруулаагүй блогуудыг хаах хэрэгтэй байх ТЖ-ийн санаа зөв шдээ багахан хэмжээний мөнгө төлдөг байх хэрэгтэй байх тэр мөнгөөрөө энэ гацаад алга болдог уддаг асуудлаа цэгцлэх хэрэгтэй байна
69. bi_banjig | 2009-03-01 16:42:29
хаана ч блог үнэ төлбөртэй байдаггүй, учир нь блогийг цэвэр хүсэл сонирхлоороо, цаг зав, сэтгэл зүрхээ зориулж бичдэг... тиймээс төлбөртэй болох замаар бид асуудлыг шийдэхгүй байх гэж бодогдож байна.
харин бичлэг хийдэггүй, нээгээд орхичихдог блогуудыг 1-2 сараас хэтрүүлэлгүй устгаад байвал энэ ачаалал энэ тэрд чинь нэмэртэй байх болов уу?
нийгэмд сөрөг үлгэр дууриалтай блогуудыг хаахад ч яахав дээ, гэхдээ банжиг энэ асуудлыг жинхэнээсээ биш зүгээр л үе үе хүмүүсийн банжиг гацаад байгаа талаархи асуудал ихдэхээр л гал унтраах маягтай, анхаарал сарниулах зорилгоор иймэрхүү бичлэг оруулаад байх шиг санагдах юм. учир нь би өмнө нь ийм бичлэг уншсан, тэгээд бас дэмжиж байгаагаа илэрхийлж сэтгэгдэл үлдээсэн ш дээ, хүмүүс ч бас...
эсвэл нөгөө хууль хяналтын нөхдийн дарамтаар үе үе ажил хийсэн болж харагдах гэж ийм бичлэг хийдэг юм болов уу?
зам ямартай ч амжилт л хүсээд сууна даа... Банжиг гацаад байвал блогчид нүүчихнэ, тэгэхээр бас банжиг орших, эс оршихын л асуудал босно ш дээ, тэгэхээр бүгдээрээ эв эеэ сахисхийгээд, хэн хэндээ үр ашигтай л шийдэлд хүрэхсэн дээ...
70. hypnosis | 2009-03-02 12:39:01
Зөв л гэж бодож байна. Бас дээр нь хэт эвгүй үг хэллэгээр бичдэг блогууд ч гэсэн нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг, энийг ч гэсэн бодолцож тодорхой арга хэмжээ авбал дээр байх. яахав тэд өөр сайтруу яваг л дээ. элдвийн эмх замбараагүй солиотой бичлэгүүдийн үүр уурхай болсон сайтууд зөндөө л байна. ядаж банжигаа тийм юмнаас хол цэвэрхэн байлгая л даа. харин бичлэг хийдэггүй блогуудыг устгана гэдэг нэг ёсондоо хувийн өмчид нь халдаж байна л гэсэн үг. тэд бусдад гай тарих юу хийсэн юм бэ. гадагшаа 6 сараар яваад эзгүй байж болно, заавал олон бичлэгтэй болох гэж элдвийн юм сараачихын оронд жинтэй хэдэн бичлэгтэй ч хүн байна. эсвэл зөвхөн өөртөө зориулж баярлаж гунихдаа блогтоо бичдэг ч хүн байна. тэгээд бас хэдхэн бичлэгтэй хүн хол явахгүй гэнэ шүү. заавал бусдад нэр нүүр олох гэж эсвэл хол явуулах гэж блог нээдэг юм биш шүү дээ. мөрөөрөө яваа блогуудыг хамруулах нь шал утгагүй зүйл, бүүр хэдэн жилийн өмнө нээгээд орхисон блог байдаг л даа, тэрийг харин тодорхой цензур тавьж үнэхээр шалтгаантай бол устгах нь зөв байж болох юм
71. Khatnaa | 2009-03-02 14:42:29
зарим нөхдүүдийг ойлгохгүй юм. ойлгохгүй ч гэж дээ мэдэхгүй байж болох юм. банжиг нээтийн санхүү, бизнес, менежментийн асуудалд ихээхэн санаа зовинож явдгийг бодоход хувь мувь эзэмшдгийн болуу да. төлбөртэй блог хөтлүүлий чих шиг, баннер их тавий чих шиг. заза тэр маньд ямар хамаа байхав.

харин өөрийн нэг санаагаа хэлий. та бүхэн үйл ажиллагаагаа хууль зүйд нийлцүүлэх нь та бүхний үүрэг. харин тэр үйлчилгээгээ түргэн шуурхай, яст мэлхий шиг, саадтай, саадгүй, үнэтэй үнэгүй, хоригтой, хориггүй, хязгаарласан хязгаарлаагүй, хассан хасаагүй, хаасан хаагаагүй гэх мэт асуудал чинь та нарын дурын асуудал (бодлогын асуудал). гэхдээ энэ бодлогын асуудлыг яаж зохицуулж хэрэгжүүлснээс танай байгууллагын ирээдүй шалтгаална гэдгийг санахад илүүдэхгүй байх.

энэ бүх харилцааг нэгд нэгэнгүй зохицуулцан дүрэм журам нэгэнт байхгүйгээс (ингэх ч боломжгүй юм хойно) хойш та бүхэн энэ бодлогын асуудлаа гагцхүү шудрага ёс, тэгш байдал, ардчилсан үзэл санаанд нийцүүлвээс чухамхүү тэр эрх зүйд нь нийцсэн зүйл болно байх.

ингээд бодохоор танай хувь нийлүүлэгч байж магадгүй гэж миний хардаад байгаа хэсэг нөхдүүдийн бодлого буруу тийшээ яваад байгаамуу гэлтэй, тэр блог млог хаах асуудал дээр.
72. Тэнгис | 2009-03-02 15:08:03
Хатнаатай санал нэг байна. Байнга мэдээлэл оруулах албагүй. Огт бичлэггүйг анхааруулж устгах нь гэдэгт найдаж байна. Та бүхэнд амжилт хүсье...
73. soegch | 2009-03-02 17:26:48
Mongol helee yargalahaa boliochee. Bid eh helee hairlahgui yum bol udahgui naad mayagtai hellegteigee tuuhnees archigdahnee
74. miko_miko | 2009-03-03 21:44:04
sadar samuun yum niitelsen blogiig xaasan ni deer shd neted alich nasnii xun orj bgaa boloxoor ali bolox tiimerxuu blogiig tsoolox ni zow
75. Casper | 2009-03-04 02:01:37
Монгол бойд- Манай блог үргэлж тийм байдаггүй. Манай блог шинэлэг соргог бүхэнийг хүргэхийг хүсдэг. Бид нийгэмлүү хандсан зүйл ч оруулдаг. Энэ бүхэний төлөө дуугарч чадах хүн байхгүй байна ш дээ. Яагаад монголын ирээдүй болсон бид нар дуугарч дуу хоолойгоо хүргэж болохгүй гэж. Аймшигийн блог байлаа гээд орох нэг нь ороод орохгүй нэг нь орохгүй л байна биздээ. Тийм биздээ. Хүний хийсэн хөдөлмөрийг бас үнэлэх хэрэгтэй шдээ.


Дээр нь бас энэ банжиг маш муу ажилж байна. Сервер нь маш удаан бас дээр нь ядаж л гишүүдтэйгээ илүү ойр байх хэрэгтэй шдээ. Би гэхэд л бүүр хэдэн юм асуух гэж бөөн юм болжийнэ шт энэ хүжий энэ тэр гэсэн хүмүүсрүү нь зурвас явуулахаар хариу байхгүй тийм их зантай хүмүүс байдаг юмуу. Эсвэл тийм хүнийг үл тоомсорлодог тийм хүмүүс байдаг юмуу. Би огт ойлгохгүй байгаа. Тэгээд баахан хориг энэ тэр гэнүү. Эхлээд энэ сервэр эд нараа янзлаачээ. Ер нь энэ банжиг дэндүү ашиг харж ажилж байгаа юм шиг санагдаж байнаа. Adplace гэдэг нь бүүр хэрэггүй хог байна лээ шт. Би юу ч ойлгоогүй. Тэр рекламаа яана яана гэнүү утгагүй юм бичихээд хүн юм асууж мэйл бичиж байхад хариу байхгүй. Үнэн хүнд сурталтай... Ер нь жоохон гишүүдийгээ хүндлээчээ. Битгий мөнгө бодож юм хийгээчээ хүмүүсээ. Тэгээд тижи ах болохоор төлбөртэй гэжийнэ. Энэ нь буруу шдээ. Хэрвээ төлбөртэй болчуул блогоороо мөнгө олж чадахгүй байгаа бид сар жилд мөнгө төлөөд байхуу. Зарим баян цатгалан хүмүүс нь л тэгнэ биз. Энэ буруу зүйл байхаа
76. Энгийн үг | 2009-03-04 02:11:57
zarim ni hetehii biyee tooson humuus bhiimaa yun tulber yariad bgaan
77. GUMP | 2009-03-04 10:59:39
хэ хэ энэ хүмүүсийг дээ. блог устгаад үзкүү юу дээ. 1 бичлэгтэй хэдэн жил болсон ч блогыг устгаж болкуу. сард нэг бичлиг хол явах гэсэн үзгнүүд байхын татаж унах нь. хүмүүс хол явах гэж блог хөтөлдөгүйг мэдмээр юм тэр хол явах гээд байгаа нөхөд минь.
Бас төлбөртэй болгоно гэнээ хөх инээд хүрчлэээ. төлбөртэй анхны блог хэ хэ хэрэглэгчдийнхээ саналыг авч болноо тэхдээ аль саналыг нь авхаа мэдэж байгаа байлгүй дээ банжигыхан
78. angelic_universe | 2009-03-04 12:07:19
За даа ерөнхийдөө нөхдүүдийн сэтгэгдэлийг уншлаа. Аливаа зүйлд эрх үүрэг байдаг шиг түүнийгээ дагаад хаа хаанаа хариуцлага байх ёстой байх. Тодорхой хэмжээний өндөр шалгуурыг тавиад тэр блогуудыг ажилуул л даа. Тэд бас дор хаяж цаг заваа зарцуулж байгаа шүү дээ. зүгээр л шаардлагыг өндөржүүл. Хангахгүй бол хаа.
Төлбөр тооцооны асуудал дээр бол ёстой хөх инээд хүрч байна. Дэмий юм дэмий л байдаг.
хэрэглэгчээ ч, өөрсдийгөө ч бодсон зөв алхам хийх хэрэгтэй шүү.
79. Noyonmunkh | 2009-03-05 18:33:19
u yostoi tegelgui yaahaw. zuv zuv
80. buugii23 | 2009-03-06 13:36:19
ТЖ-тэй санал нэг байна. Нэг сар ч арай хэтэрнэ ээ хэхэ. Гэхдээ блогтоо шинэ бичлэг оруулахгүй сар хагас болоход тухайн блогийн сануулгын үндсэн дээр хаадаг байх нь зөв юм шиг. Тэгээд л юу ч бичихгүй нэг орон зай үлдээчихээд л яваад өгдөг ш дээ хүмүүс.
81. Aagii | 2009-03-06 20:08:56
маш зөв , хүн бүрээс өөрөөс хамаарнаа.
82. and_naizuud | 2009-03-06 23:25:44
za oilgoloo
83. For_eVer_Orgio | 2009-03-08 12:53:04
Ene yag zob shiidber bnaa.
84. weatherman | 2009-03-10 09:33:05
Эрхэм Админ-д:
1.Садар самуун, гэмт хэрэг, хүчирхийлэл, гаж зүйлсэд тодорхой хэмжээгээр цензур тавих зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ ямар шалгуураар, яаж цензур тавих вэ гэдгээ нэлээд нарийн бодож байж хийх нь зүйтэй шүү. Мэдээж програмчлалын аргаар шүүж блоклох байлгүй дээ, ямар хүн болгоны бичсэн юм болгоныг уншаад сууж байлтай биш дээ. Өчигдөр би нэг бичлэг өөрийн блогдоо орууллаа л даа. Гэтэл хүмүүсийн бичсэн сэтгэгдлийн тоог харуулахгүй болсон байх юм. Сэтгэгдэл-0 гэж харуулаад байгаа мөртлөө уг бичлэгт хэд хэдэн сэтгэгдэл аль хэдийн орсон байгаа юм. Миний энэ бичлэг ямар шалгуураар цензурт өртчихөв гэдэг нь маш ойлгомжгүй байна. Эсвэл сэтгэгдлийн тоолуурт тань асуудал гарсан юм болов уу?

2.Насанд хүрэгчдэд зориулсан блогууд гэдгээ чагтлаагүй бол шат дараалсан анхааруулга, сануулгын үндсэн дээр хааж болно оо.

3.Оюуны эрх зөрчсөн бөгөөд тухайн патент эзэмшигчдээс албан ёсны гомдол ирсэн тохиолдолд сануулга өгч уг мэдээллийг авахыг дор хаяж 3 удаа шаардаж, уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд эцсийн сануулга өгч блогийг эхний ээлжинд түр хугацаагаар блоклох, ингэсний дараа асуудлыг шийдвэрлэнэ гэсэн баталгааны үндсэн дээр блогийг нээх, уг баталгааг биелүүлээгүй тохиолдолд эцсийн арга хэмжээ болгож хаах гэх мэтчилэн процедурыг маш тодорхой болгох нь зүйтэй.

4.Блог нээх, хөтлөхийг төлбөртэй болгоно гэдэг бол маш буруу зүйл шүү. Харин рекламны баннер тавих, арилжааны зорилготой блогуудыг төлбөртэй болгох, домайн, host зэрэг үйлчилгээнүүдээр мөнгө олох, захиалгаар блогийн дизайн гаргаж худалдах.... гэх мэт өөр бусад хувилбаруудаар орлогын эх үүсвэрээ бүрдүүлж болно шүү дээ.

5.Бичлэг тодорхой хугацаагаар оруулахгүй байгаа, эсвэл цөөхөн бичлэгтэй блогуудыг хаана гэсэн асуудал байж огт болохгүй. 1 бичлэгтэй блог байсан ч энэ нь тухайн блог эзэмшигчийн эрх шүү дээ. Нэгэнт нийтэд зориулсан блог үйлчилгээ санал болгочихоод иймэрхүү байдлаар блоггеруудын эрх ашгийг зөрчинө гэдэг маш бүдүүлэг зүйл. Мөн сар, 2 сар гэх мэтчилэн тодорхой хугацаагаар бичлэг оруулаагүй блогийг хаана гэдэг ч болохгүй зүйл. Блоггерт тодорхой хугацаагаар бичлэг нэмж чадахгүй байх маш олон шалтгаан байж болно шүү дээ. Нэг жишээ дурдахад, манай блог мангасуудын маань нэг ХАШИР АНЖИГАЙ бидэнд зориулаад алмасын зураг олж авчрахаар Алтай Хянганы уулсаар 3 сар аяллаа гэж бодъё л доо. Хүрч ирээд зургаа үзүүлэх гэтэл блогийг нь устгаад хаясан байвал ... (төсөөлөхөд ч аймаар байна)

Иймд дүрэм журамд хийх аливаа өөрчлөлтийг машид нухацтай бодож хийх хэрэгтэй шүү.
Та бүхний ажилд амжилт хүсье.
85. zeregle | 2009-03-10 15:58:21
teguul ta nar minii bichseniig orood unshchaach!
86. zeregle | 2009-03-10 15:59:50
aay aimar gomdollono ai. zovoo zov iimerhuu hyazgaarlalt hiih heregtei!
87. bilguun0909 | 2009-03-10 22:32:41
horiotoi blog chin humuusiig bnga l tm yumnaas seremjilj bai gsen uudnees tmerhuu medeelel oruuldagsht! zarim medeelel ni hund hereg bolohuitsaar bas humuusiin yer ni mededgui yanz buriin yumnuudiig oruuldiisht... Harin ter baliar zavaan huuli bus medeelel oruulsan sitaal haamaar yum!
88. King_Melo | 2009-03-12 14:35:02
dund xavitsaa setgegdel bichsen casper-g demjij bna
89. Хожуул | 2009-03-13 20:46:02
Tanaih odoo bolildoo. Hunii bichlegt setgedel bicheed oruulah geheer gatsaad error gej garah yum. Hichneen udaa ingej bnaa. Zasaad bn l geh yum haana bgaa yum be saijirsan n. Achaallaa diilehgui, saijruulah heregtei bgaa bol tulburtei bolgooch de eniigee.
90. chinguunjav | 2009-03-21 20:27:49
Миний блог нээгдэхгүй бна Би ямар нэгэн гаж бичлэг тавиагүй шүү дээ Эсвэл миний блогийг хаах гэж байгаа юм уу

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!