2009-03-22 21:58:51
Банжиг.Нээтийн үндсэн серверийг шинэчлэх болон нэмэлт серверүүд суурилуулах ажиллагаа амжилттай явагдаж дууссаныг мэдэгдэж байна. Зарим улс, хотуудад ISP компаниуд дээрх DNS Cache бүрэн шинэчлэгдэх явц удаашралтай байснаас болж шилжилт удаан явагдсаныг эс тооцвол өөр онцын бэрхшээлгүйгээр шинэчлэх ажил дууслаа.
Бидний зүгээс бүхий л салбар үйлчилгээнүүдийн ажиллагааг өөрсдийн нөөц боломжийн хүрээнд шалгаж, ажиллагаа хэвийн гэж үзэж байна. Тэгэхдээ Банжиг.Нээтийн сүлжээний бүтэц, серверүүдийн хэлбэрт ихээхэн өөрчлөлт орсон тул ямар нэгэн байдлаар хаа нэгтэй алдаа гарсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс та бүхэн алдаатай байна л гэж бодогдсон зүйл байвал бидэнд заавал мэдэгдэж тус болно уу!
Хүндэтгэсэн таны Банжиг.Нээт.

Сэтгэгдэлүүд:
Banjig ajilahgui bolohleer ene Engiin vg bvvr setgeleer unaad hachin boldog gesen kkk joke..
Харин тийм шүү
- Блог дээр сэтгэгдэлийн тоо, их уншигдсан блог болон бичлэг, мөн блог доторх хайлт зэрэг хэсгүүд 3 дахь өдөр гэхэд хэвийн болно.
- TJ: Шалгая
Firefox дээр Tools->Options->Privacy->Show cookies гэж ороод устгана шүү.
Монгол броузертэй хүмүүс нь
Мозилла Файрфокс Багаж->Сонголт->Хувийн нууц->Күүкийг харуул->Бүх күүкийг устга
Талархлаа
Блогийн сэтгэгдлийн тоо гарахгүй байна
Алдаа мэдээлж буй та бүхэндээ баярлалаа.
Тэглээ ч "Шинэчлэл дууслаа" энэ тэр гээд нэг л их ажил хийсэн болж харагдах гээд байгаа юм уу хаашаа юм. Та нарын юу хийх яах чинь падлий байхгүй.
Зүгээр гацахгүй, найдвартай ажиллагаатай байх нь сонин байна. Тэрнээс шинээрээ байна уу, хуучнаараа байна уу бид нарт түй ч хамаагүй баймаар юм.
Сонин гарууд вэ, баярлалаа ч гэх шиг
Эсвэл чи /хэрвээ чи байгууллагаа төлөөлөх эрхтэй субьект/ зөвхөн магтаалын үг сонсохоор энэ нийтлэлээ оруулсан бол муулсан сэтгэгдэл оруулахгүй байна уу гэсэн анхааруулга тавихаа мартсан юм шиг байна.
Тийм анхааруулга байхгүй болохоор өөрийн санал бодлоо "чөлөөтэй" илэрхийллээ. Би лав чамд, танай сайтынханд хэзээ ч "баярлалаа" гэж хэлэхгүй байсан юм. ОК.
Тийшээ ороод нэг сайн судлаад үзээрэй дуурайж чаднаа гэдэг чинь бас авъяас шүү гэж ...
Kula-d Ямар email хаягаар явуулсан юм. Ямарваа иймэрхүү албан ёсны зүйлийг хувийн email-рүү биш мэссэнжирээр биш зөвхөн info@banjig.net хаягаар явуулж байна уу.
Zamjimd: Бид хэнээс ч хаанаас ч юм хуулдаггүй гэж хэлэх байна. Бүх кодоо өөрсдөө бичнэ гэж бүр их авьяас шүү гэж л хэлэх байна.
An error occured: IDS/vendors/htmlpurifier/HTMLPurifier/DefinitionCache/Serializer must be writeableXML error: Invalid document end at line 1242
gesen aldaa zaagaad bxiin?!! Yadag um bol
Ер нь тэгээд сайт гэдэг өнгө зүс гэхээсээ илүү найдвартай ажиллагаа гэдгийг хэнээс ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй дээ.... Цааш нь уламжилчихна биз...
Дээрээс нь ганц хоёр хов жив ярихад... хэрэглэгч гэдэг зүйл өөрийн үг, санаа бодол, хүслийг хаана ч, ямар ч хэлбэрээр илэрхийлж болох юм шиг санагдах юм. Хүмүүсийн мэйлээр явуулсан санаа бодлыг бид жишээ нь харж чадахгүй л байнашд. Бас харчихмаар л байна ш д.
Сэтгэгдэл үлдээх: