Блог хөтөч нэмэгдлээ

Бид өмнө нь энэхүү блогоор дамжуулан Банжиг Блог дээрх блогуудаас төрөлжүүлэн түүж хэрэглэгчдэд танилцуулсан нь хүмүүсийн талархлыг хүлээсэн учраас үүнийг өргөтгөн Хөтөч хэмээх хуудсыг шинээр ажиллуулж эхэлж байна.

Та Блогууд хуудас руу ороход тэнд Хөтөч санал болгож буй гэсэн холбоосыг олж харах болно. Энд ороход тодорхой сэдвүүдээр тодорхой блогуудыг жагсаасан байгаа. Жишээлбэл Хүүхдийн асаргааны тухай мэдээлэл хайж байгаа хүн шууд л энэ чиглэлийн блогуудыг нэг доороос үзэх боломжтой гэсэн үг юм.

Энэ нь уншигчдад хайж буй хэрэгтэй мэдээллийг нэг доороос хүргэх, нөгөө талаар төдийлөн их хүн ордоггүй ч тодорхой чиглэлээр дагнасан чанартай мэдээллийг бэлтгэдэг блогуудад дэмжлэг болох нэг хэлбэр юм.

Хөтөч санал болгож буй жагсаалтад өөрийн блогийг оруулахын тулд та + Блог нэмүүлэх гэсэн дээр нь дарах хэрэгтэй.

Бид блог хөтлөгчдийн хүсэлт болон, уншигчдын хүсэлтийг харгалзан үзэж тодорхой сэдвүүдийг үргэлжлүүлэн нээх бөгөөд, сэдэв бүрд тохирох блогуудыг тухайн сэдвээр бичсэн бичлэгүүдийг нь харгалзан үзсэний үндсэн дээр жагсаалтад нэмэх болно.

Хөтөч буланг хэрхэн улам боловсронгуй болгох талаар та бүхэн саналаа хэлээрэй!

Мөн тодорхой гишүүдийн хүсэлтээр бичлэгийн ангилалд Хүүхдэд зориулсан гэсэн ангилал нэмсэн болохыг энэ дашрамд мэдэгдэе.

Сэтгэгдэлүүд:

1. LH@KU | 2009-04-24 15:19:40
За за
2. medicalscience | 2009-04-24 15:22:49
сайхан санаа байна. Амжилт. Хэрэгтэй блогоо олж уншина гэдэг бүтэхгүй асуудал байсан юм. Улам олон ангилал нэмээрэй
3. JIooBдон | 2009-04-24 15:35:16
Dajgui
4. JIooBдон | 2009-04-24 15:36:37
UUn deer tanin medehui gej nemuul uuriinhuu blogiin nemuulmeer l bna
5. Хүжий | 2009-04-24 15:38:49
Ангилалын хувьд цаашид та бүхний хүсэлтээр л нэмэгдээд байх юм. Энэ бичлэг дээр сэтгэгдэл байдлаар өөрийн блогийн хаяг ямар ангилалд оруулах хүсэлтэй байгаагаа бичээд үлдээж болно.
6. TJ | 2009-04-24 16:15:38
Domain нэрээрээ оруулуулъяа.
7. JIooBдон | 2009-04-24 16:20:25
http://punkie.bblog.mn - Танин мэдэхүй, Сонин содон гэх мэтийн ангилалуудад л орно. Тайлагдашгүй нууц гэх зүйлсээр дагнан бичдэг юмаа
8. blogtoihun | 2009-04-24 17:30:29
Сайн уу? Хүжий нэг асуулт байнаа? Миний блог нээгдэхгүй байх юм ... туслаач...?
9. delgeen | 2009-04-24 19:09:26
bi uuriixuu blogiig xool, tsetseg gesen 2 turuluur oruulmaar baina xi xi bolox uu. bas endees zarim blog ruu orox gesenshuud pc maani restart xiigeed baina ene yuniix ve minii uuriin blog gatsaj gatsaj 4-5 xonosnii daraa zvgeer bolson yaj gatsaad baigaag ni uurt chini tuxain ved ni medeelsen baigaa bi dan gants uuruu ch bish mongold baidag admin maani bas bus xvmvvs gatsaad baina geed baisan bayarlalaa
10. amanjinka | 2009-04-25 00:52:43
за хэрэгтэй эд нэмэгдэжээ хө хүмүүст тустай......нэээрээ ганц юм гуйяааааа одооо энэ Хүрэлдэйгэээ алга болгох болоогүйн мууу хүмүүүс ч энүүүүнэээс дэндүүү залхаж бна дааа хэ хэ
11. amanjinka | 2009-04-25 00:57:35
шүлэг яруу найраг .....гэдэг сонголт байвал зөндөөө банжигчид мааань тийм сонголтттой блогтой доо
12. ttulga | 2009-04-25 09:41:52
зүйтэй санал байнаа
13. U_dragon | 2009-04-25 10:26:23
gadaad hel surah geed hiichihvel miniii angli hel surah blog maani orchi geed baina http://learn-english.bblog.mn
14. Edgard | 2009-04-28 00:22:38
Сайхан л эд байна. Харин миний блог ямар хэсэгт нь тууж явах юм болдоо. Гайхжил байна. хэхэ
15. bi_banjig | 2009-04-28 11:24:13
аялал жуулчлалын чиглэлээр олон блог байдаг, ийм ангилал уг нь гарвал ч гарахаар болсон доо гэж...
16. Маагий | 2009-05-03 14:18:17
гоё юм байна. минийх одоо юу гэж хайхлаар нь гарч ирэх болдоо. хөөрхий. хувийн тэмдэглэл л байхдөө
17. hypnosis | 2009-05-03 15:39:06
блогийн сонгосон дэвсгэрийн оронд луужин зөв зүг заана, миний блогт зочилж сэтгэгдэл үлдээсэнд баяраллаа гэх мэтийн огт мэдэхгүй юм гарч ирээд удлаа, энэ юуных вэ
18. Roman Bizyanorov | 2009-05-04 07:42:54
Bichleg oruulah gedeg tovchi darahaar ene yum garch irneed bhin

An error occured: IDS/vendors/htmlpurifier/HTMLPurifier/DefinitionCache/Serializer must be writeable
19. demon_x85 | 2009-05-04 14:00:57
Мибидо - Гэхдээ блог дээр бичлэг нь орчихож байгаа биздээ.
Хүжий - Энэ нээгдсэн гэдэг нь шаал төөрчихсөн юм гараад байгаа нь хэзээ засагдах вэ?
20. mr.*Тамир* | 2009-05-06 10:23:54
Тэр Adplace хэзээ ддусах вэээ хэзээ сар жилээр гарахын бэээээ
21. embi | 2009-05-06 15:17:27
An error occured: IDS/vendors/htmlpurifier/HTMLPurifier/DefinitionCache/Serializer must be writeable

энэ юун алдаа вэ бичлэг нэмж оруулж засвар хийж болохгүй байна аа. Нэг үзээд өгөөч
22. embi | 2009-05-06 15:18:50
аан тийм бас хэд хэдэн хүн миний блог руу орж болохгүй байна гээд байна аа
23. БУЯНДЭЛГЭР | 2009-05-07 17:49:00
блогт бичлэг ерөөсөө оруулж болохгүй байна. An error occured: IDS/vendors/htmlpurifier/HTMLPurifier/DefinitionCache/Serializer must be writeable гэсэн алдаа гарч ирээд харин бичлэг шал алдаатай ороод байх юм.
24. 8d_angi | 2009-05-10 00:53:16
goyshde
25. Sascha | 2009-05-14 00:17:12
book bolon e-book gedeg angilal bval
26. tuya465 | 2009-06-12 02:11:30
bi ehlen suraltsagch bnaa. Blogtoo tolgoi hesegt ni zurag yum bairluulmaar bna yadagiin be please help me!!
27. _!!!_ КиЛаРуНа _!!!_ | 2009-06-20 21:22:42
+18 blog orj boloh uu? hervee bolno gevel niit +18 bloguudiig oruulval yamar ve? hujii
28. pusuaraatan | 2009-10-18 21:52:38
sain bna uu bi sayxan blog neesen yumaa. medexgui zuil ix bnaa. jishee ni minii xiisen bicleg ter cigeeree garc bna. uuniig towclon garcigaar ni xaragdaj tsaash unshix gej garagadag bolgox gesen yumaa. xelj zaaj tuslaach dee

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!