Та бүхэн анзаарсан бол блогууд дотор Google Adsense-ийн зарим нэг сурталчилгаа автоматаар харагдах болсон байгаа. Энэ ямар учиртай тухай та бүхэндээ тайлбарлахыг зорьлоо.
Банжиг Блог нь Банжиг.Нээтийн үйлчилгээнүүд дундаас хамгийн их хүн хэрэглэдэг хэдий ч маш бага орлого олдог салбар үйлчилгээ юм. Гэтэл бид сүүлийн 1 жилийн дотор Блог үйлчилгээний хэрэглээний асар хурдан өсөлтийг хангахын тулд чамгүй их мөнгийг серверийн болон бусад техникийн үйл ажиллагаанд зарцуулсан. Цаашид ч энэ зардал өссөөр байх бололтой.
Учир нь Блог үйлчилгээний хэрэглээ сүүлийн 3 сарын дотор 35%-иар огцом нэмэгдсэн, цаашид ч улам ихээр нэмэгдэх шинжтэй байгаа юм. Энэ өсөлтөд бэлэн байхын тулд бид дахин шинэ серверүүд урьдчилан бэлдэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа.
Эдгээр шалтгааны улмаас бид Банжиг Блог үйлчилгээнд өөрсдийн Google AdSense сурталчилгааны кодыг 2 хэлбэрээр харуулдаг болгосон байгаа билээ.
1. Бичлэг унших үед харагдах 468x60 хэмжээтэй Google AdSense Unit
Энэ нь бичлэг унших үед харагдах бөгөөд. Та энэ сурталчилгааг хүсвэл харагдахгүй болгож болно. Үүний тулд Загварын тохиргоо хийх хэсэгтээ ороод Блогийн бичлэг вижетийг засах гэж ороод харагдахгүй сонголтыг хийж болно. Мөн та энэ сурталчилгааг хаахгүйгээр өөр хэлбэрээр буюу бичлэгийн төгсгөлд, бичлэг сэтгэгдэлийн дунд, сэтгэгдэл дунд харуулах сонголтуудаас ч сонгосон болно.
2. Блогийн хөл хэсэгт байрлах түүлбар
Энэ түүлбар нь Банжиг Блогоос хайх форм болон, Google Adsense Link Unit агуулж байгаа бөгөөд. Энэхүү түүлбарыг та харагдахгүй болгох боломжгүй юм. Харин харагдах хэлбэрийг өөр болгох болон энэ түүлбарыг илүү аятайхан болгох талаар та бүхэн саналаа үлдээгээрэй.
Блог хөтлөгчидөө
Банжиг.Нээтийн зүгээс ийм арга хэмжээ авсантай холбогдуулан өөрийн Google AdSense Account-ийн сурталчилгааг блог дээрээ харуулж байгаа зарим хүмүүст энэ нь зөрчилдөх мэт санагдаж магадгүй. Тэгвэл та санаа зоволтгүй. Энэ тухай Google-ийн тайлбарыг эндээс үзнэ үү! Өөрөөр хэлбэл Банжиг.Нээтээс оруулж байгаа Google AdSense-ийн код нь таны Google AdSense кодтой ямар нэг байдлаар зөрчилдөхгүй юм.
Блогийн эзэн та бүхэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна. Мөн Банжиг Блог болон Банжиг.Нээтийг улам сайжруулахын тулд 1-р хэлбэрийн сурталчилгааг хаахгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна.
Үнэхээр эдгээр сурталчилгааг та яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй гэж бодож байгаа бол өөр ямар шийдэл байж болох тухай саналаа бичиж үлдээнэ үү! Бид зөвхөн өөрсдийнхөө шийдлийг тулгахыг хүсэхгүй байна. Та бүхэнтэйгээ ярилцаж байж үүнийг улам боловсронгуй болгохыг хүсэж байна.
Блог уншигчидаа
Банжиг.Нээтийн цаашид улам өргөжүүлэхийг та хүсэж байгаа бол блогуудад байрлах Google AdSense сурталчилгаануудад анхаарлаа хандуулж, хэрэгтэй гэж үзсэн сурталчилгаанууд дээрээ дарж сонирхож байхыг хүсье!
Та бүхэнтэйгээ хамт байж улам өргөжин тэлэхийн тулд бидэнд та бүхний оролцоо, дэмжлэг юунаас ч илүү байдаг гэдгийг дахин хэлэхийг хүсэж байна.
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,
Банжиг.Нээтийн хамт олон.

Сэтгэгдэлүүд:
БИД НАР МӨНГӨӨ ТӨЛЖ БЛОГ АВСАН БОЛОХООР ЖООХОН БИДЭНД АНХААРЛАА ХАНДУУЛААЧ ????
БИД НАР МӨНГӨӨ ТӨЛЖ БЛОГ АВСАН БОЛОХООР ЖООХОН БИДЭНД АНХААРЛАА ХАНДУУЛААЧ ????
БИД НАР МӨНГӨӨ ТӨЛЖ БЛОГ АВСАН БОЛОХООР ЖООХОН БИДЭНД АНХААРЛАА ХАНДУУЛААЧ ????
Тануус их хурлын гишүүд шиг л сайхан сайхан юм ярьчихаад одоо таг болчихсон. үнэхээр боломжгүй болсон бол боломжгүй боллоо гээд биччихвэл ойлгоно шүүдээ. Бас ойрд сервер чинь их унаж байх боллоо энэ тал дээрээ бас л анхаарвал дээр юм шиг.
tanai reklamiig bairluulaj bolno harin asuultand mine hariu ughiig hicheenguilen guiya...
bidniihcocc@gmail.com эдгээр майл руу заавал хариу бичээрэй эсвэл хариу сэтгэгдэл бичээрэй.
Эхлээд бидэнд хэл. Зөвшөөрлийг нь ав. Тэгээд зараа байрлуулж бай. Анх блог нээхэд та нарыг ингэж дураар аашилах тухай ямар нэг заалт байгаагүй санагдах юм.
Тэгээд та нар ингэж хулгайч нохой шиг хүний блог дээр дураараа зар байрлуулахаар бид нар тэр зарлуу чинь мөн орох байх да. ГОНЖ. Харин энэ зараа байрлуулахаас өмнө хүн шиг үнэн байдлаа хэлээд аргагүй учир байдлаа тайлбарласан бол хэрэггүй ч гэсэн танай үйл ажиллагааг дэмжээд өдөр бүр нэг дарж болох л байсан юм.
ТА НАР БИТГИЙ ИНГЭЖ ХОГИЙН ЮМ ХИЙЖ БАЙ.

УГ НЬ БОЛ ОЛОН ДОЛООН ЮМ ДОНГОСООД БАЙЛГҮЙ блогчдоос уучлал гуйж байна. Гээд ганц өгүүлбэр байхад л болох байсан юм.
Эхлээд бидэнд хэл. Зөвшөөрлийг нь ав. Тэгээд зараа байрлуулж бай. Анх блог нээхэд та нарыг ингэж дураар аашилах тухай ямар нэг заалт байгаагүй санагдах юм.
Тэгээд та нар ингэж хулгайч нохой шиг хүний блог дээр дураараа зар байрлуулахаар бид нар тэр зарлуу чинь мөн орох байх да. ГОНЖ. Харин энэ зараа байрлуулахаас өмнө хүн шиг үнэн байдлаа хэлээд аргагүй учир байдлаа тайлбарласан бол хэрэггүй ч гэсэн танай үйл ажиллагааг дэмжээд өдөр бүр нэг дарж болох л байсан юм.
ТА НАР БИТГИЙ ИНГЭЖ ХОГИЙН ЮМ ХИЙЖ БАЙ.
Угийн хогийн удаан сервертэй байж улам гацаалгаж байгаа юм шиг.
Шунал ихдвэл шулам болно гэж үг байдаг байх шүү.
Дээр нь ядаж байхад тэр хайлт ажиллахгүй шүү.
Ийм аргаар таа нар үсрээд нэг цадна...
Удахгүй хоосон серверээ хараад юугаа олж идэхийг чинь харна аа.
file:///C:/DOCUME~1/BIZYAN~1/LOCALS~1/Temp/Rar$EX00.087/zurag%20golluulah%20-k-lesson.blog.banjig.net/Hicheeliig%20ene%20deer%20darj%20neen%20F11%20iig%20darj%20uzne%20uu.htm
Сэтгэгдэл үлдээх: