1-р асуудал
Сүүлийн хэд хоногт блогчид бусдын нэрийг ашиглан блогуудад сэтгэгдэл үлдээх явдал маш ихээр гарах болсонтой холбогдуулан нэгэн өөрчлөлтийг орууллаа.
Өмнө нь нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичихэд нэр нь тухайн үеийн профайлын нэрээрээ хадгалагддаг байсан бол одоо тэр нэр нь тухайн үеийн биш яг одооны блогчны профайлын нэрээр харагддаг боллоо.
Та бүхэнд сэтгэгдэл яг үнэхээр хэн бичсэнийг лавшруулан шалгах 2 зөвлөмж өгье.
1. Нэвтэрсэн хэрэглэгчийн нэрэн дээр дарж профайлыг нь харах
2. Админ хэсгийнхээ Сэтгэгдэлүүд хэсгээр орж IP хаягийг нь харьцуулан шалгах
2-р асуудал
Мөн өчигдөр bolor7erdene блогийн хаягийг хэн нэгэн авсан байна гэсэн асуудал гарсан байна. Бид ямар нэгэн техникийн алдаа гарсан байж болзошгүй хэмээн үзээд блогуудын хаягийг түр хуучин байдалд нь оруулаад шалгалт хийж үзэхэд дараах үр дүн гарлаа.
- [23/Jun/2009:16:37:17 +0800]-д bolor7erdene блогийн эзэн өөрийн блогийн тохиргоонд өөрчлөлт хийснээр блогийн хаягаа bolor-erdene болгож сольсон байна
- [23/Jun/2009:16:37:45 +0800]-д блогийн эзэн bolor-erdene нэртэй болсон блог руу анх хандсан байна
- [23/Jun/2009:16:50:59 +0800]-д өөр хэрэглэгч суларсан байсан bolor7erdene хаягийг авсан байна.
Үүнээс цаашхи процессийг та бүхэн мэдэж буй бизээ.
Банжиг Блогийн үйлчилгээнд домайн нэрийг эзэмших асуудал нь хэн түрүүлж ирсэн нь авна гэсэн зарчимтай байдаг. Энэ зарчимын дагуу хэрэглэгчид блог хаягаа авдаг билээ. Энэ зарчимыг бид хэзээ ч гажуудуулж хэн нэгний авсан хаягийг хэн нэгэнд дур мэдэн шилжүүлж байгаагаагүй цаашид ч тэгэхгүй. Магадгүй хэн нэгэн banjig гэсэн блогийн домайн хаяг авсан байсан ч бид түүнийг болиулахгүй. Домайн нэрэн дээр баримталдаг бидний зарчим бол ердөө энэ.
Тэгэхдээ Банжиг.Нээтийн үйлчилгээний журмын дагуу хэн нэгэн санаатайгаар хууль бус зүйлс сурталчилсан, санаатайгаар хэн нэгнийг гутаан доромжилсон үйлдэл хийх аваас ямар домайнтай байсан ч хамаагүй хэнийх байсан ч хамаагүй бид тухайн блогоос шууд бичлэг устгах, тухайн блогийг бүр хаах хүртэл эрхтэйг мөн дурдах хэрэгтэй болов уу!
Өчигдөр хэрэглэгчийн зүгээс өөрөө мэдээгүй байхад блогийн хаягийг нь өөрчилсөн байсан гэсэн гомдол ирсэн учраас бид хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор түр зуур bolor7erdene блогийн хаягийг сэргээж шинээр үүссэн блогийн хувьд дээрх зарчмыг зөрчсөн үйлдэл хийсэн билээ.
Нэгэнт бид өөрсдийн боломжит бүх сувгаар шалгаж үзээд домайн нэр солигдсон асуудал нь Банжиг.Нээт дэх ямар нэгэн техникийн алдаанаас болоогүй, хэн нэгэн системийн цоорхойг ашиглан хууль бус үйлдэл хийгээгүй гэдгийг тогтоосон учраас энэ 2 блогийн хаягуудыг техникийн дагуу ямар байх тэр хэвэнд нь орууллаа.
bolor7erdene блог хаягийг хуучин эзэмшиж байсан болон шинээр эзэмшиж буй хэрэглэгч нар өөрсдөө зүй зохисоо олж блогийн домайн хаягаа яахаа ярилцана гэдэгт итгэж байна.
Түүнээс бид хүмүүсийн хоорондуур гүйж ороод тэр тэглээ энэ ингэлээ, чи тэг ингэ гээд байх ёс зүйн болоод, техникийн ямар ч шаардлага байхгүй гэдгийг ойлгоно уу! Бид дээр дурдсан үйлчилгээний зарчимыг баримталж үйлчилгээ үзүүлэгчийн байр суурьнаас л асуудалд хандах болно.
Цаашид бусад блогчид иймэрхүү домайн нэрний асуудалд орохгүй байх талаар зарим зөвлөмжийг өгье.
1. Блогийн хаяг чинь хүмүүст танил болсон бол хэзээ ч битгий шууд соль түүний оронд өөр нэг блог үүсгээд тэр блог дээрээ олонд танил болсон хуучин хаягаа өгч болно. Ингэснээр шинэ хүмүүс нэр нь өөрчлөгдсөн блог руу чинь шууд орох ба харин хуучин хаягаар чинь орсон хүмүүст зориулж шинэ хаягныхаа тухай тайлбар бичлэг оруулж болно.
2. Та блогдоо төлбөртэй домайн нэр холбуулж болно. Энэ тохиолдолд хүмүүст тогтооход илүү хялбараас гадна банжиг блог дээрх дэд домайнаа заавал өөрчлөх, хэн нэгэнтэй булаацалдах шаардлагагүй болно.

Сэтгэгдэлүүд:
Энэ дээр буруу тайлбар ирүүлсэн байна. Би чамд хэлсэн. Тэр хаяг руугаа орж болохгүй байсан учраас би зураас оруулж үзсэн гэж. Энэ чинь тэгээд нөгөө сүрхий шалгаад байгаа зүйлс чинь үү? Та нар хүний хэтэрхий басамжилж байгаам биш үү? Тэр Батхүү гээч хулгайчтай хуйвалдаж блогчдын гэрээр дуртай цагтаа орж гарч, нааддаг байгууллага юм уу?

Домайнаа сольсон буюу хэрэглээнд ашиглалтгүй болгосон нөхцөлд хэн ч авах боломжтой шүү дээ.
yagtiimees.bblog.mn-ийн хувьд ч ялгаагүй эзэнгүй байх үед нь хэн ч авч болно.
Дээр Хүжийгийн өгсөн тайлбарт дурьдсан шиг хэн нэг нь хэрэглэхээ больсон хаягийг дурын хүн авах эрх нээлттэй байгаа. Миний өөрийн хаягийг ч гэсэн Демон үүсгээд авсан байгаа. Юу юуны духанд хүрэлгүй ингэж үсэрч цовхрох хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу?
Нөгөө "Би чамд хайртай" гэдэг кинон дээр гардаг шиг "Өөрөө л унацан юм байна лээ шт" гэдэг шиг л юм болсон. Чи өөрөө л блогоо хаагаад өөр хаяг авсанаас энэ бүх асуудал үүссэн. Дээр нь тоглоом шоглоом болгоод яг адилхан хэлбэр загвартай блог нээсэн тал бол бий. Энэ бол зохиогчийн эрхийн асуудал хөндсөн юм үнэндээ байхгүй шүү.
Чи ингэж хүн хүнрүү үсэрч дэвхэрч, элдэв долоон янзаар хэлж байхын оронд надаас зүгээр асуусан бол чиний хаягийг хэрэглээд байх шаардлага надад байхгүй. Одоо угаасаа тэр хаягийг чинь устгалаа. Хурдхан шиг өөрийнх болгоод авахгүй бол хэн нэг нь ороод авчих юм бол бас л хэцүү асуудал болно.
Ер нь тэгээд цаашдаа Банжигийнхан ч тэр, блогчид нь тэр энэ асуудлаас тодорхой сургамж авах хэрэгтэй гэж бодлоо.
"Тэр блогийг устгах юм уу, өөр загвар нэртэй болгохгүй бол би амар заяаг чинь үзүүлэхгүй шүү" гэж ирээд бичих чинь жаахан муухай л харагдаж байна. Чиний олны танил болсон блог нэрээ алдсан бухимдаж байгаа чинь илт. Гэхдээ хүн хэлээрээ гэдэг, арай муухай зан гаргаж байгаа юм биш үү?
Блог хаяг авах асуудалд чи өөрөө буруутай. Чи өөрийнхөө блогийг хаягийг хадгалж хамгаалж чадаагүй, хааж хаясан нь чиний буруу биз дэ. Тэрнээс би юм уу Банжиг хөндлөнгөөс орж ирээд чиний юмыг булаагаад дээрэмдээд авсан юм байхгүй шүү. Чи ингэж хүмүүс ухуулж яваа чинь тоогүй еэ.
Харин тэр блогийн загварыг тэр чигээр нь дуурайх асуудал бол тусдаа хэрэг. Гэхдээ ингэж болохгүй гэж энэ Банжигийн үйлчилгээний нөхцөлд ч байхгүй, хуулинд ч байхгүй. Хэн хүссэн нь дуртай хэлбэр загвараар блог хөтлөх боломжтой. Тэрний дунд бусдынхтай адилхан блог загвартай байж болохгүй гэсэн заалт байхгүй. Асуудлаа ялгаж салгаж ойлго, ялгаж салгаж тавь
Тэрнээс энэ домайн кулад байх ёстой, энэ домайн ягтиймээд байх ёстой гэсэн тийм дүрэм байхгүй. Чөлөөт блог систем учраас байгааг нь аваад байхгүй бол хохь нь гэсэн зарчимаар явагдаж байгаа. Яагаад гэвэл үнэгүй зүйл. Үнэтэй домайн авсан бол та ингэж хашгичиж болох л байх.
Ер нь Банжиг нээтийн хувьд нууцлал хэрхэн хадгалдагыг мэдэхгүй ч хамгаалалт, гадны халдлага тал дээрээ бол монголдоо л дээгүүрт ордог. БИ лав банжиг хакдууллаа гэж дуулж байгаагүй юм байна. Хүжий ахын хувьд ч манай вебмастерүүдийн дунд нэр хүндтэй нэгэн. Тийм болохоор би итгэдэг. Гэхдээ би блогоо сая блоггер лүү нүүлгэчихлээ. Амар жимэр амьдрах минь. Та ч хүсвэл ингээд нүүлгэж болно. Нүүлгэх боломжыг бблог таньд амар хялбар аргаар олгосон байгаа шүү дээ...
Халтарын шээс минь мөрөө харж яваарай да, эцсийн эцэст гэрийнхэнд чинь л муу юм болно
44. йбыөйбыөйыб (зочин) | 2009-06-25 19:39:23
2 хүүхдийг чинь мэднэ шүү
45. быайыба (зочин) | 2009-06-25 19:40:09
энийг харин чамд би сануулчихя мэдэж байна уу муу гэчий минь
46. ыбөаыбөа (зочин) | 2009-06-25 19:40:57
монгол жоохон шүүүүүү, чи хаа холдох вэ дээ муу гэчийййй
47. йыбөйыбө (зочин) | 2009-06-25 19:43:02
энийг сайн уншааарааа монгол жоохон шүү гишгэсэн мөрөө харж яьаараа муу гэчий
ЭНЭ ЮУ ВЭ, БАНЖИГАА? ТАНАЙ ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ БАЙГАА БОЛОХООР ИЙМ ДЭЭРЭЭ ТУЛСАН УУ?
Сэтгэгдэл бичсэн: йыбөйыбө
Хаанаас бичсэн: 202.72.241.251 (202.72.241.251) Mongolia
Сэтгэгдэл:
энийг сайн уншааарааа монгол жоохон шүү гишгэсэн мөрөө харж яьаараа муу гэчий
2009-06-25 19:43:02 Засах | Устгах | Бичлэгийг харах
Бичлэг: БАНЖИГ САЙТАД ИТГЭЛ АЛДАРЛАА...ЭНД БЛОГЧДЫНХОО ЭСРЭГ БОДЛОГО БАРЬЖ БАЙНА
Сэтгэгдэл бичсэн: ыбөаыбөа
Хаанаас бичсэн: 202.72.241.251 (202.72.241.251) Mongolia
Сэтгэгдэл:
монгол жоохон шүүүүүү, чи хаа холдох вэ дээ муу гэчийййй
2009-06-25 19:40:57 Засах | Устгах | Бичлэгийг харах
Бичлэг: БАНЖИГ САЙТАД ИТГЭЛ АЛДАРЛАА...ЭНД БЛОГЧДЫНХОО ЭСРЭГ БОДЛОГО БАРЬЖ БАЙНА
Сэтгэгдэл бичсэн: быайыба
Хаанаас бичсэн: 202.72.241.251 (202.72.241.251) Mongolia
Сэтгэгдэл:
энийг харин чамд би сануулчихя мэдэж байна уу муу гэчий минь
2009-06-25 19:40:09 Засах | Устгах | Бичлэгийг харах
Бичлэг: БАНЖИГ САЙТАД ИТГЭЛ АЛДАРЛАА...ЭНД БЛОГЧДЫНХОО ЭСРЭГ БОДЛОГО БАРЬЖ БАЙНА
Сэтгэгдэл бичсэн: йбыөйбыөйыб
Хаанаас бичсэн: 202.72.241.251 (202.72.241.251) Mongolia
Сэтгэгдэл:
2 хүүхдийг чинь мэднэ шүү
2009-06-25 19:39:23 Засах | Устгах | Бичлэгийг харах
Бичлэг: БАНЖИГ САЙТАД ИТГЭЛ АЛДАРЛАА...ЭНД БЛОГЧДЫНХОО ЭСРЭГ БОДЛОГО БАРЬЖ БАЙНА
Сэтгэгдэл бичсэн: рэцидив алнааааааа
Хаанаас бичсэн: 202.72.241.251 (202.72.241.251) Mongolia
Сэтгэгдэл:
Халтарын шээс минь мөрөө харж яваарай да, эцсийн эцэст гэрийнхэнд чинь л муу юм болно
2009-06-25 19:38:38 Засах | Устгах | Бичлэгийг харах
Хэрвээ ийм дээрээ тулж байгаа бол бүр ч уучлаарай л даа...
Baliar yum.
Та болохгүй болохоор нь дундуур зураас оруулж үзсэн гэж хэлжээ. Яаг яаагаад,хэзээ болохгүй байсан талаар нь Та цаг тухайд нь албайн ёсоор асуудал тавьсан бол үнэхээр паспорт алдагсан эсэхийг мэдэж болох байсан шүү дээ. Таны болордолооэрдэнэ гэдэг нэр зөв бичгийн дүрэм болон утга зүй талаасаа ямар учиртайг хэн нэгний блог дээр Таниас асууж байсанг би санаж байна. Эдгээрээс болон Үйлчилгээ үзүүлэгч байгууллагын тайлбар сэлт техникийн боломжуудаас харахад ямар ч хулгайн шинж чанар ажиглагдахгүй байна.
Яг хуульзүйн үүднээсээ энэ асуудлаар шүүхэд хандахад Та юу ч олж долоохгүй.Харин блог загвар,Блогийн толгой үг,нэр төр хохирсон,алдар хүндэд халдсан гэдгээ нотолж чадвал бас өөрийнхөө нэр хүндийг зөв газраа зөв үнэлэж чадвал харин хуулийн хариуцлага яригдаж болох юм.
Банжиг нээт ч гэсэн блогын Үйлчилгээнийхээ журманд хувь хүний нууц, гутаан доромжлсон чиглэлийг хумисан өөрчлөлт оруулж дорвитой арга хэмжээ авахгүй бол их л онцгүй хандлагууд ажиглагдах болж байна.Наанадах хэрэглэгчээ алдах цаанадаж хар муухай энээргээр бидний чөлөөт цаг мэдээлэл авах эрхийг минь хөсөрдүүлж байна. Зөвхөн О.Батхүү Х.Болор-Эрдэнэ гэдэг хүмүүсийн асуудал ч биш байх. Хаа хаанаа хэн хэн нь анхаарасай.
Бидний цөөн Монгол Эвтэй байхул Хүчтэй амар амгуулан бус уу.
элэг гөшөхнээ гах гах
Сэтгэгдэл үлдээх: