Блогийн домайн нэр ямар чухал болохыг сүүлийн 2 өдөрт болж өнгөрсөн bolor7erdene блог хаягийг тойрч боссон асуудлаас та бүхэн мэдсэн байхаа. Ийм зүйл цаашид болохгүй гэх газар байхгүй. Учир нь та блогийн хаягаа сольсон л бол хуучин хаяг чинь бүх хүнд нээлттэй болдог. Жишээлбэл та aaa.bblog.mn гэсэн хаягтай байсан байг, тэгээд та түүнийгээ Блог тохиргоо руугаа ороод bbb.bblog.mn болгож сольсон гэж бодъя. Тэгвэл таныг хадгал товч дарангуут л aaa гэсэн хаягийг өөр хүн авах боломжтой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл aaa хаяг суларч байгаа хэрэг юм.
bolor7erdene блог хаягийг тухайд яг л ийм байдлаар асуудал болж өнгөрсөн. Түүнээс биш хэн нэгний хаягийг хэн нэгэн хүчээр эсвэл системийн цоорхойг ашиглан авсан явдал байхгүй болно.
Цаашид харин ийм байдал та бүхний хэнд нь ч битгий тохиолдоосой гэсэн үүндээс бид шинээр дараах журмын нэвтрүүлэхээр ярилцлаа.
ICANN буюу дэлхий дээрх TLD (Top Level Domain) домайн нэрний асуудал хариуцсан байгууллага домайн нэрний бүртгэлийн явцыг явуулдаг журмыг юуны өмнө энд дарж үзээрэй. Бидний нэвтрүүлэх журам зарим талаар үүнтэй төстэй байх юм.
Та aaa гэсэн домайн нэрийг эзэмшдэг байсан гэж бодъё. Та санамсаргүйгээр эсвэл санаатайгаар энэ домайн нэрээ bbb болгож сольсон байг. Тэгвэл таны aaa гэсэн домайн хүлээлгийн горимд орох болно. Энэ горим нь 14 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд aaa гэсэн домайныг өөр хэрэглэгч авах боломжгүй байна, харин та өөрөө бол буцаан ашиглаж болно. Харин та aaa домайнаа буцаан ашиглахгүй 14 хоног өнгөрвөл нийтэд нээлттэй болох бөгөөд хэн ч үүнийг авах боломжтой болох юм.
Та энэ журмын талаар саналаа үлдээгээрэй. Бид та бүхний саналыг тусгаад ойрын үед үүнийг нэвтрүүлэх болно.
Мөн нэмэлт мэдээлэл дуулгахад bolor7erdene хаягийг суларсан байхад нь ном журмын дагуу шинээр авсан байсан хэрэглэгч тэр хаягийг суллаад, бидэнд хүсэлт гаргаж яаралтай өөр хүн авахаас өмнө нөөцлөөрэй гэсэн билээ. Тиймээс бид bolor7erdene хаягийг авч bolor-erdene хаягтай шууд холбосон болно. Нөхцөл байдлыг ойлгож ийм шийдвэр гаргасан танд баярлалаа.

Сэтгэгдэлүүд:
ингээд л засчихлаа ш дээ.
Сэтгэгдэл үлдээх: