Түр сааталтай холбоотой мэдээлэл

Сайн байцгаана уу, эрхэм хэрэглэгч, гишүүд, харилцагч нараа. Юуны өмнө шинэ систем нэвтрүүлэхтэй холбоотой гарсан алдаанаас болж тодорхой хугацаанд Banjig.Net ажиллахгүй доголдсон явдалд та бүхнээсээ уучлалт хүсье!

2002 онд анх Banjig.com нэртэй цахим ил захидал илгээх үйлчилгээ хэлбэрээр ажиллаж эхэлсэн манай портал сайт өнгөрсөн хугацаанд тасралтгүйгээр өргөжин тэлсээр өнөөг хүрсэн билээ. Бид Banjig.Net гэсэн нэрийн доор олон салбар үйлчилгээг бий болгож нэг дороос олон үйлчилгээг зэрэг хүртэх боломжийг хэрэглэгчиддээ олгохыг хичээж ирсэн билээ.

Харин өнөөдөр бид хөгжлийн энэ шатнаас эргэн харахад зарим нэг бодууштай, заавал чухалчилж үзэхгүй бол болохгүй зүйлс ажиглагдсан юм. Учир нь сүүлийн 10 жилд дэлхийн интернэт ертөнцөд 3-4 жил тутамд цоо шинэ брэнд, цоо шинэ үйлчилгээний хэлбэр нэвтэрсээр байгаа билээ. Энэ бүхнийг Монгол хэрэглэгчиддээ нэвтрүүлж хүргэхийг бид хичээн ажиллаж ирсэн боловч ингэх нь зарим талаар гишүүдэд хэтэрхий үл ойлгогдох олон үйлчилгээний хэлбэрийг бий болгох, цаашлаад Banjig.Net брэндийн хүчийг сулруулах хандлагатай болсон билээ.

Тиймээс бид одооны Banjig.Net үйлчилгээг Banjig.Net, BD.mn нэрийн доор 2 хуваан ажиллуулахаар шийдсэн юм. Banjig.Net брэнд нь илүү хувь хүн рүү хандсан үйлчилгээг өргөтгөгдсөн нийгмийн сүлжээ хэлбэрээр базан явуулах бөгөөд, BD.mn нь байгууллагуудад зориулсан бизнесийн цогц үйлчилгээг бие даан явуулна.

Энэ шилжилтийг хийхийн тулд бид системийн зарим нэг өөрчлөлт хийсэн бөгөөд, явцын дунд зарим дутуу тооцсон алдаанууд гарч улмаар Banjig.Net сайтыг бүхэлд нь түр зогсоох болсонд хүлцэл өчье! Одоогоор систем бүрэн хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд, ямар ч мэдээлэл устаагүй болно. Харин шинээр гишүүн бүртгэх хэсэг Лхагва гариг хүртэл ажиллахгүй болно.

Бид Banjig.Net, BD.mn бүрэн хэмжээгээр бие даасан шинэ хэлбэрт шилжих ажлыг үргэлжлүүлэн 11 сард багтаан дуусгах юм. Бид ингэхдээ одоо байгаа бүртгэлтэй гишүүд, гэрээт харилцагчид, хэрэглэгчдийн оруулсан мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар устгаж арилгахгүй. Харин салбар үйлчилгээнүүдийн зарим нэр, домэйн хаяг өөрчлөгдөх, харагдах хэлбэрийн хувьд өөр болох зэрэг зүйлс хийгдэх бөгөөд эдгээрийг тухай бүрт нь мэдэгдэж байх болно.

Бид жинхэнэ утгаараа ҮРГЭЛЖ ТАНЫ ДЭРГЭД байхын тулд зайлшгүй хийх ёстой гэж үзсэн учраас эдгээр өөрчлөлтүүдийг хийж байгааг та бүхэн ойлгож удахгүй шинэ хэлбэрт орох Banjig.Net, BD.mn үйлчилгээнүүдийг илүү өргөн боломжоор ашиглаж эхлэнэ гэдэгт итгэж байна.

Та бүхнийг хүндэтгэн ёсолсон,
Банжиг.Нээтийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Л.Хүрэлбаатар

Сэтгэгдэлүүд:

1. Н.БЭХЭРЭ | 2009-09-28 23:20:34
Баярлалаа
2. medicalscience | 2009-09-28 23:22:32
aldaan deeree suraltsah ne amjiltiin ehlel shuu dee, Hiij baigaa buh zuil tane amjilt.
3. Догшин ХАЙРХАН... | 2009-09-28 23:23:38
Амжилт хүсээд харж л сууя...
4. JIooBдон | 2009-09-28 23:29:57
манайхан их зөөлөн хүмүүс юмаа.
Бүхэл бүтэн 2 өдөр ажиллахгүй байна гэдэг тун тоогүй хэрэг шүү. Дутуу тооцсон алдаа гээд суулгүй гарах алдаагаа бүрэн тооцож ажилах хэрэгтэй байхаа цаашдаа. Өмнө нь ч гэсэн алдаанаас болон ингэлээ тэглээ гэж байсан санагдана.
заза ямартай ч санасан шүү гэж хаха
5. molor | 2009-09-28 23:30:46
Бүр баяртай гэчих вий л гэж эмээж байлаа ш д. Заа заа, орох оронгүй оочих аягагүй хэдэн банжигчид энд тэнд хөөгдөж туугдаж бужигнаж байгааг харахад сэтгэл өвдмөөр л байна лээ. Бид ч тууштай харж л сууна дөө. Та нар минь уйгагүй нухаж л суу. Болно дөө, болохгүй юм гэж үгүй
6. sinji5003 | 2009-09-28 23:33:05
yooy hed honog banjig bhgui barag l yertontsoos tasartsan yum shig bnlaashdee za tegeed tsaashid iim suil bolj ogvol garahgui baihiig husie bas amjit
7. Mr.Freeman | 2009-09-28 23:33:39
Амжилт хүсье... Зэмлэх бол хэзээ ч оройтохгүй... Шинэ ажлынхаа эцсийн үр дүнг харах л хэрэгтэй...
8. JIooBдон | 2009-09-28 23:34:34
зарим блогчдын хувьд сайхан амралт болсон гэж бодож байна
9. altargana | 2009-09-28 23:37:01
өдөрт хэд орж шалгачихаад л хүлээгээд суулаа, ашгүй дээ, тооцоолоогүй юм гарч л дэ. Уг нь урьдчилаад мэдээлж болдог бол сайн сан, хэд хоночихоор бүр аргаа ядаад муу комьютэрээ ч хардах шахав...за амжилт хүсье
10. Rush | 2009-09-28 23:40:28
hackduulsan gej tsuuraad bsan chin hudlaa yum bshd kkk
Амжилт хүсье...
12. Хүжий | 2009-09-28 23:42:17
ЛоооВ: Тиймээ үнэхээр энэ их хугацаа, бид том хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрч байна

undak27: Аан тийм юм болоогүй ээ
13. erhtsas | 2009-09-28 23:53:17
Бидний банжиг минь үүдээ нээсэнд тун баяртай байна шүү. Хэд хоног харин ч олон ажил амжуулаад авлаа даа, гэхдээ л олон ажил амжуулах хооронд сэтгэл бол аль хэдийн банжиг руугаа гүйчихээд боломж л олдвол шалгаж үзэх гээд нэг л биш байлаа. Банжиггүй амьдарч болохоо байжээ, яана даа.

За тэгээд биднийг нэгтгэн нийлүүлж, амьдралын минь нэгэн хэсэг болсон Банжигынхандаа амжилт хүсье ээ. Бүх зүйл сайхан болно хөдөлмөрлөх л хэрэгтэй залуусаа!!!
14. Гавтгаа гошуут | 2009-09-29 00:01:21
aan
15. anu_22 | 2009-09-29 00:43:56
bi sain medeegui bnlee. cnatruu oroogui bj bgaad neg oroh gesen cnini eroosoo neg l bolohgui bsan ih gaihsan shuu tegeed heden honog ta naraas bolood bi ih uidaj suulaa tegeed turuun cnatruu orohgui bolohoor ni gariidoo ene banjig hereggui bolj bgaa yum bhdaa geeg minii setgel ih gonsgor blaa tegej bgaad za boli eroosoo orohgui yum bna geed garah gesen cnini delgetsendeer sanuulga bv tegeed bi oilovsh
16. Mr.Freeman | 2009-09-29 00:48:21
Хүжийд нээрээ нэг юм асуухаа мартаж орхиж.... хандивыг PAYPAL-аас өөр аргаар өргөх боломж байгаа юу...
Хариу өгөөрэй...
17. tooth | 2009-09-29 00:51:45
hmmm banjig bhgui hed honog gantsaaraa hun shig l bailaa odoo dahij bitii ingeesee gej l naidaj suuy da...
18. Ordi | 2009-09-29 00:51:51
луза л банжиг хакдуулсан гээд цаагуураа ямар ч бодлоготой юм цуу тараагаад явсан шд.

Тэгээд түр ажиллахгүй үедээ ямар нэг мэдээлэл үлдээж болдоггүй эд үү? under construction ч билүү тиймэрхүү юм?
19. Mr.Freeman | 2009-09-29 00:52:37
ordi Хахаха Луза өөрийгээ хакдуулчихсан байхгүй юу... Тэрийгээ хэлж байгаа нь тэр ккк
20. Ordi | 2009-09-29 00:54:56
тийм учиртай байсымуу фриймээн, би ч итгээл өр өвдөөд суусын. Луза ч юу ч гэж хов хутгаж мэдэх хүн л дээ таньдаг хүмүүс нь бүгд хэлнэ.
21. molor | 2009-09-29 00:55:30
Фрий чамайг ч бас хакдуулцан явжийна гэж дуулсийш дээ, кккк.
22. Mr.Freeman | 2009-09-29 00:57:09
хэхэ Бас Луза хэлсэн үү хахаха
23. molor | 2009-09-29 01:00:18
гүй чишшш, чи л өөрөө яриад яижээсийш д. хагас галзуураад мартчдийм уу хаашаам, ккк
24. ❀Casanovinna❀ | 2009-09-29 02:58:05
Amjilt hvsie banjigiin hamt olond! Mongoliin shildeg internet site yah argagui mun shvv.
25. Agai | 2009-09-29 03:58:27
ene hoorond bi balarsan sh dee, geree tseverleed hamag ymaa ugaagaad bur heden shine ug suraad hool hiigeed ,
26. Мөөг | 2009-09-29 06:04:16
Найз минь урагшаа
27. leo | 2009-09-29 07:20:31
ашгүй нээгдчихсэн байнашд
28. Эмбий | 2009-09-29 08:00:19
Хэд хоног орох оронгүй л хэсүүчиллээ шүү. Гого блогоос хөөгдөж энэ тэр хачин л юм боллоо
За тэгээд уриагаа хэрэгжүүлээд явчихвал болоо доо
29. Өвлийн өвөө anjigai | 2009-09-29 09:03:18
Мөн ч их хүлээлээ дээ.
30. Хүжий | 2009-09-29 09:19:23
ordi: Үйлчилгээнүүдээ салгаж байх явцад DNS тохиргоон дээр эвдрэл гарсан учраас banjig.net домайн руу ороход төөрч байсан

Нөхцөл байдлыг ойлгож хүлээж авч байгаа та бүхэндээ баярлалаа, яг өнөөдөр, мөн цаашид та нарын хэрэгцээнд бүрэн нийцсэн шинэ Banjig.Net-ийг хөгжүүлэх ажилд та бүхэн маань урам зориг өглөө.
31. "DEMON" | 2009-09-29 09:25:10
Хэд хоног ажил хийлгэсэн баярлалаа хө гэснээс ажил хийж байхад аль алдаж эндэхийг тэр гэхэв. Мань чинь өөрөө IT -ийн хүн болохоороо ойлгож байна. Танайх угаасаа тасарчихсан систем. Шинэ юм нэвтрүүлээд байхаасаа гадна хуучин зүйлийнхээ ажиллагааг сайжруулаарай.
32. freestyle529 | 2009-09-29 09:26:48
Болдог бол ийм шалтгаанаар түр тасрах нь байна шүү гээд мээсэнжрээр ч болтугай дам дамаа сануулга мэдээлэл өгчихвөл зүгээр юм даа. Эхэндээ ч ээлжит тасралт л гэж бодсон, сүүлдээ гайхлаа, бяцхан сандарлаа.
Нуулгүй хэлэхэд янз бүрийн төлбөр мөнгөний асуудалтай холбоотой гээд л хүмүүс цуураад байх юм. Үнэхээр тийм бол хэрэглэгчдэдээ хохиролгүй, гэмтэл саадгүй ажиллаж болох хэлбэрт шилжүүлж чадвал тодорхой хэмжээний төлбөр төлөөд явсан ч болохоор санагдаж байлаа.
33. Mr.Freeman | 2009-09-29 09:28:38
Хүжийд; нээрээ нэг юм асуухаа мартаж орхиж.... хандивыг PAYPAL-аас өөр аргаар өргөх боломж байгаа юу...
Хариу өгөөрэй...
34. *САЙХАН САНАА* | 2009-09-29 09:35:27
за хүжий мээн.. ингэж ингэж байгаад л ахиад л тасалдахгүй л байвал болоо шүү...

мөнгө төлдөггүй ч гэлээ танай хэрэглэгч мөнөөсөө мөн тул.. шаардав гэсэн хэхэ
35. Дон Кихот | 2009-09-29 10:12:24
ийм болоод өнгөрөв бий. цуу үг ч гуравтын системээр газар хурдан авч байна лээ шүү. улс орон дамнаад л ...
За амжилт шүү. Танайд үргэлж баярлаж явдаг шүү.
37. nogunaa | 2009-09-29 11:27:25
за ашгүй дээ.
Юутай ч хэвийн ажиллах болсонд баяртай байна аа.
Амжилт хүсье.
38. bi_banjig | 2009-09-29 13:06:45
болжээ болж... амжилт л хүснэ дээ
хэзээ ч блогоо өөр тийш нь зөөх тухай бодож байсангүй ээ, тэгэхээр намайг бодоо бас зүтгээрэй... хэхэ
39. Usukhbayar | 2009-09-29 13:37:09
bayarlalaa
40. xoxotush | 2009-09-29 13:52:21
xexe neeree banjig hackduultsan geel tsuuraadaisan yaaass ene luuz uu kk
41. angelic_universe | 2009-09-29 15:10:41
Ажиллаад эхэлсэн нь сайн байна аа хөгшөөн. Гэлээ гэхдээ энэ бүхнээ дараа анхаарах хэрэгтэй. Ядаж нийт гишүүддээ мэдэгдэх хэрэгтэй биз дээ. Юу болсон нь мэдэгдэхгүй ингээд таг болохоор хүмүүс бухимдах нь аргагүй шүү дээ. Эргээд хийсэн ажилдаа дүгнэлт өгч, алдсан алдаа болгонн цайруулах хэрэгтэй байх. Амжилт шүү анд минь
42. bomberder | 2009-09-29 15:26:02
ulaan blogchidyn umnuus HUUJIi tand bayarlav unshih yumtai bi saihan bolov
43. Sune | 2009-09-29 15:36:24
aan ashgui de
ajillahaa bj bgan bolu gj bodson shde
44. Таалагдах албагүй | 2009-09-29 16:02:42
hey admin aa asuuh zuil bna. minii blog deer minii bichsen bichlegiig oor blogman copy-dood zurag horogtei ni ulaan tsaim tavisan bhiin. eniig avdag arga bdaggui yum uu esuul banjig saataad minii bichleg tiishee nuuv uu?
45. rtetret | 2009-09-29 16:47:44
mail chini ajildaggguin bnlee
46. ЗОРИГТ8 | 2009-09-29 17:30:25
тийм бол болсийн байна ш дээ
47. sweetcat | 2009-09-29 17:38:27
aan tegsiin biiwii, web hayg tur ajillahgui tohioldold uridchilaad medegdej bwal ih zugeer l yum daa. za good luck 4 all
48. baraavoo | 2009-09-29 17:57:29
bi buur lamduulahaas naaguur yum bolson gehgui hhh
49. Хүжий | 2009-09-29 17:58:33
freestyle529: Өмнө нь нэмж сервер авахад төлбөрийн асуудал гараад нэг бус хүнээс тусламж авч байсан. Энэ удаад бол арай л өөр юм байсныг тайлбарласныг уншсан биз дээ.

mr.Freeman: Хандивын тухайд өмнө шинэ сервер худалдан авах явцад бидний төлбөр төлдөг гадаадын дансанд мөнгө дутаж зарим гишүүдээс туслах боломжтой эсэхийг лавлахад зарим хүмүүс бид сайн дураараа хандив өргөх хүсэлтэй байгаа тухай илэрхийлж байсан тул бид хандивын вижет оруулсан билээ. Үүнийг зөвөөр ойлгоорой гэж тухайн үед мэдээлэл бичиж байсан, тэр вижет нэмэгдсэнээс хойш 2 хүн нийлээд 15$ хандив өргөсөн учраас бид түүнийг авсан байгаа билээ.

Тиймээс цаашид үнэхээр хандив өргөхийг хүсэж байгаа хүн байвал бидэнд INFO AT BANJIG DOT NET хаягаар хүсэлтээ илгээж байхыг хүсье. Тэгэхгүй бол энэ зүйл хүн бүрт янз бүрээр харагдсан бололтой.

БУСАД ХҮМҮҮСТ: Бид хичээх болноо.
50. Таалагдах албагүй | 2009-09-29 18:42:27
admin aa tegeed chi arga hemjee avahgui yu te?
51. Mr.Freeman | 2009-09-29 18:51:21
Хүжий -д.. Миний хувьд тэр вижетэнд дургүйцсэн зүйлгүй... харин өөрийн зүгээс сар болгон тодорхой хэмжээнд бага ч болов хандив өгөх боломжтой тул энэ хандиваа PAYPAL-аар бус өөр замаар танай дансанд оруулах боломж бий эсэхийг асуусан билээ.... Мөн миний нэгэн адил бодолтой блогчид цөөнгүй байгаа гэдэгт итгэж байгаа....
52. Таалагдах албагүй | 2009-09-29 18:57:48
handiv orgohiig demjij bna aa... nadad ch bas baga ch bolov ogoh chadal bna...
53. bonjuuur | 2009-09-29 19:12:41
za ashgui de hed honog bolhoo bhar n muu gatsaagaa gatsaj bn gej bodood suulaa..
54. enhuush_2009 | 2009-09-29 21:49:03
Яг үнэнийг хэлхэд блог дээрээ бичлэг оруулахгүй хэд хоносон чинь сонин болж байна лээ шүү!!!
55. ..::sunshine::.. | 2009-09-30 10:35:11
Сайнуу хүжий ахаа. Энэ бичлэг оруулах гэдэг дээр ВИЗУАЛ HTML гэсэн 2 сонголтын нэг нь ажиллахгүй байхын. Бичлэг тоймлож болохгүй байхын яахуу. Энэ талаар хариулах боломж байгаа болвуу.
56. oldoshaksli | 2009-09-30 11:41:18
Баярлалаа.
Бахархдаг шүү.
57. commie | 2009-09-30 16:55:24
Л.Хүрэлбаатар гэдэг нь Лхамсүрэнгийн Хүрэлбаатар гэсэн үгийн товчлол уу? Ээ базарваань, их том хүн шүү!
58. soDon | 2009-09-30 23:31:39
Хүжий : Та Г.Гийхтуяа гэдэг хүн таних уу? Хариу бичээрэй
59. Application™ |[1] My.[Web] | 2009-10-01 18:09:05
...
60. T. Хүслэн | 2009-10-01 18:31:43
Сэтгэл хаачив Админ удирдлагуудаа
2009-09-24 01:02:15

Сүүлийн үед блогдоо нийтлэл бичих тэр тусмаа банжиг блогруу орход ч уур хүрдэг болов, нууцгүй хэлхэд банжиг зар суртачилгаа, санхүү хэт хөөдөг болчихон. Би www.news.banjig.blog.com зочлох нэлээн дуртай ч сүүй хэлхэд банжиг нэт нийтлэгчидээ дэмжихийн оронд боон зар суртачилгаа үлийн үед компани байгууллагуудын суртачилгаа зараар дүүрсэн унших ч юм байхгүй болсон. банжиг гэж хий хоосон суртачилгааны талбар болсон, гэвч өдөрөөс өдөрт хуучны итгбайсаүн вэхитэн уншигч блог нийтлэгч нар маань алга болж байгааг банжиг админ удирдлагууд тоож үзэхгүй ойшоохгүй байна. Блог нийлтэгч нар банжигийн админуудад дэндүү зөөлөн бас юм болгонд хүлцэнгүй ханддаг, тэглээ гэхээр нь аан тэгсэнүү ингэснүү гээд л өнгөрдсөн, зарлал суртачилгааг ч ойлгодог л байсан ойлгохгүй байж болохгүй, мэдээж санхүүгийн асуудал гээд л олон арван шалтгааныг админ удирдлагуудаас авхуулаад тоочно. Би битгий суртачилгаа явуул гээгүй гэтэл сүүлийн үед засвар шинэчлэл нэртэйгээр блог нь орохгүй, орохоороо гишүүнчлэл минь нэвтрэхгүй, нэвтрэхээрээ блогийн сүүлийн хуудасууд гарахгүй дургүй хүргэж алдаа заана. Банжиг блогийн загварууд аль хэдэн жилийн өмнөх шигээ хэвээрээ ганц загвар нэмэгдсэнүү үгүй? өөр юм байхгүй, хуучин загварууд нь алдаа заана, шинэ загвар хийе гэхээр энэ талаар мэдлэг чадвартай нэгнийг гуйх хэрэг болно. Блогд маань нүүрний хуудаснаас бусад хуудас нь гарахаа байлаа гэж админуудад мянга хэлсэн даанч хүлээж авч сонсдоггүй, хүмүүс ч хэлэх юм блогийн чинь сүүлийн хуудасууд яагаад ажиллахгүй байгаа юм бэ гэж хэтэл би яаж мэдэх вэ дээ алдаа заагаад байгаагаас хойш. Болжмор маань осолд орсоноос хойш энэ блог нэг л хүйтэн хөндий удирдлага зохион байгуулалтгүй болчих шиг, уриалан дуудах хүний хоолой дутаад байх шиг. Нөгөө хүний сэтгэл татсан нийтлэлүүд цөөрсөөр.... гайхмаараагийн сонин сонин зургууд, Эрхцас, Алтаргана, Сайхансанаа, Жижигхеро нарын сонирхолтой нийтлэлүүд, Андромеда мэдлэг боловсролын нийтлэлүүд, Нэгэн бүсгүйн хөгтэй явдлууд, гээд л олон арван сайхан нийтлэл бичдэг хүмүүс цөөрсөөр, өөрсдөө ч завгүй байдаг байх бичигдсэн бичлэгүүд нь лав тэр блог мэдээ, нийтлэл, индэр ч билүү тэрэн дээр нь гарч байхыг хараагүй, бөөн зар! Блог сервер шинэчлэл хийнэ гээд л байгаа, мянга хийлээ гээд л өдөрөөс өдөрт нэмэгдэж байгаа олон блогуудыг хаана байрлуулах юм, тэрний оронд дээрээс хойш энэ хэдэн хуучирсан хүн юм бичдэггүй, ганц хоёр бичлэгтэй, хүн битгий хэл блог хөтлөгч нь ч өөрөө орохоо больсон олон арван зуун блогийг устгаачээ гэхэд л устгахгүй юм, тооны хойноос хооцолдохоо болихгүй юм уу админуудаа! манайх тэдэн блогтой тэдэн нийтлэгчидтэй л гэнэ яг үнэн чанартай байнга нийтлэл оруулж блогоо хөтөлдөг 100 ч хүрэхгүй нийтлэгчид байгаа шүү дээ. тооноос илүү чанар нь хэрэгтэй байна аа мөн энэ шинээр бичлэг оруулхад од ч юм уу нар ч юмуу тийм үнэлгээний систем оруулаад өгөөчээ, сэтгэгдэл бичих дургүй хүмүүс нь тэр од нар саран дээрээ дараад 1-10 хооронд үнэлгээ өгөөд байцгаая тэгвэл өндөр үнэлгээтэй нийтлэл гэдэгээр хүмүүст хүрхэд амар болно шүү дээ гэж мянга хэллээ хэзээ хэрэгжүүлэх юм бэ. Ер нь жаахан шүүлтүүрний юм болгохгүй бол энэ банжиг чинь хэцүүдлээ ш дээ. Мөн сонингийн албадуудтай хамтарч олонд хүрсэн, өндөр үнэлгээтэй, ард түмэнд хэрэгцээтэй байж болохуйц нийтлэлүүдээ яагаад блог хөтлөгчийн зөвшөөрөлтэйгээр хэвлэн нийтлэж болохгүй гэж? Энэ тал дээр Өдөрийн сонин, Нийслэл Таймс сонингууд хамтран ажиллахад бэлэн байгаа гэж би хэлмээр байна, харин энэ талаар мэдээлэл авхыг хүссэн мөн сонирхосон админ, удирдлага, блог хөтлөгч нар надтай холбоо барина уу? Одоо бөөн биеэ өмөөрсөн хийсэн ажилаа сайшаах гэсэн хүмүүс бөөн хэрүүл үүсгэцгээвээ, харин тийм ийм зан гаргахаасаа урьтаж хүмүүс минь сэтгэл жаахан гаргацгаая л даа. банжиг бидний хувьд төрсөн гэр орон шиг минь л дотно байдаг, төрсөн гэрээ жаахан өөд нь татацгаая!
61. ♥Цацаа♥ | 2009-10-01 20:53:22
butsaad irsend bayrtai bn bi deer buhel odorjin banjgiig sahij suusan buur haagdtsiin bol uu gj ih aisan shu
62. Дон Жуан | 2009-10-02 02:19:32
Банжиг минь би чинь бажигдлаа шд хэдэн өдөр. Яг хатаж унахийн даваан дээр ашгүү ашгүү
63. ADMINISTRATOR | 2009-10-02 03:39:58
БАЯРЛАЛОО, ХААГДАЖ БАЙГААМ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙЛАА ХЭХЭ
ГЭХДЭЭ ТЭР БЛОГЫН ДООР БАЙДАГ GOOGLE ADSENSE ҮНЭН БАГ АЛЖ БАЙНАА
SCROLL ДАГАЖ ГҮЙДЭГГҮЙГЭЭР БОЛГОЧИЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ?
ЗАЗА ТЭГЭЭД МЭДЭХГҮЙ ЭЭ ХЭХЭ
64. chimgeeitgel | 2009-10-04 10:15:48
ulam l bolovsrongui bolj bgn bn gej oilgoloo, amjilt.
65. soDon | 2009-10-04 21:22:18
Хөөе Хүжий чи блог дотроос function bbInit() { try { if ( top.document.domain != self.document.domain ) ; }
catch(e) { top.location.href = self.location.href; } }window.onload=bbInit; энэ кодыг авчих тэхүү баг алаад байхын
66. soDon | 2009-10-04 21:24:50
Домайн холбохоор refresh хийгдээд ядаргаатаад байхын. Ranking сайтуудад бүртгүүлье гэхээр аль домайнаараа бүртгүүлэхээ мэдэхгүй юм. www.domain.bblog.mn www.domain.tk алийг нь сонгох юм бэ? Энэ асуудал дээр анхаарлаа хандуул гэж хэлмээр байна. Хүжий Гуай
67. tsengeg | 2009-10-09 19:23:13
Бий ч болоогүй байна даа...Сурах зүйл их байна шүү к кк .Яаж банжиг сайт нээх бэ?
68. John | 2009-10-15 09:41:02
Hi
yaj audio file oruulah ve..?
Sain zaagaad ugguch...
69. tugsuu | 2009-10-16 00:33:52
kkkkk
70. Tom Jerry | 2009-10-16 23:57:27
Баярлалаа
71. soDon | 2009-10-23 11:39:51
Хүжий амьд уу?
72. Bat_tse_tseg | 2009-10-29 16:56:06
За за үнэндээ Банжигийн гацалтыг мэдкү хүн олон болсон байналээ шүү. Ямарч байсан амжилт амжилт.
73. Bat_tse_tseg | 2009-10-29 16:57:31
Бишээ Банжигийн гацалтыг мэдкү хүн цөөхөн болсон байналэээ гэх гэсийн
74. Хайрынбурхан | 2009-11-01 18:51:07
yoooh ene vnen laitaimaa yagaad ingeed gatsaad bdiin yadaj melj meljiij gatsaa l daa vnen laitai svvldee banjig dr blogtoi gsn chn hvnvs oo nuguu gatsaa banjig teruuger yadiin geel vnen uramgvi naasan
75. Pa§sion^AnGel | 2009-11-04 03:40:06
Banjig Baij baigaad 1 t1 yumshig tasrax yuma teriige zasaachde
76. skito_ko | 2009-11-11 16:19:46
hoooooooooooooee,,,,blog uusged medee orulad niitelheer bolku bnshde,,,BD error gd bnshdeem,m,,yagad bgan bol!!
77. Tru|E|LDoRaDo | 2009-11-12 19:32:46
BD gej tgd odoo zuvhun biznesiin l site ymuu????
78. 05092329 | 2009-11-16 22:32:32
DB error ene yu yum be hariulj ogooch
79. sumdorj | 2009-11-18 23:19:55
hezeenees ajillaj ehleh yum be?
sjine blog neesen uhaantain. DB error gesen yum gerch ireed bn.
humuusee uur gaigyi olonhuntei Blog sait yu bn zuvluuch
80. Tru|E|LDoRaDo | 2009-11-20 10:46:45
bi shine medeelel ntr hiigeed daraa n harah ntr gej garj irdeg tegj garahgui tsagaan nuur garj ireed bna yahoo zasaarai REPAIR

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!