Домайн нэртэй холбоотой зарим нэг тайлбар

Сүүлийн хэд хоногт kula.mn домайнтай холбоотой маргаанаас үүдсэн олон асуудал гарсан байна. Тиймээс домайны тухай хэдэн тайлбар хэлэхийг хүсэж байна.

Банжиг Блог дээр өөрийн блогийг өөрийн домайн нэрээр ашиглах боломжийг олгодог үйлчилгээ бий бөгөөд энэ нь хэрэглэгчид өөрийн домайн нэрээр блог хөтлөх боломж олгодог, харин Банжиг.Нээтэд тодорхой хэмжээний орлого оруулах зорилготой үйлчилгээ юм.

Энэ үйлчилгээг ашигласнаар та хэрвээ домайн нэртэй бол бүтэн жилийн $20, харин домайн нэргүй бол Банжиг.Нээтээс домайн нэрээ худалдаж аваад дээр нь мөн $20 төлдөг билээ.

Банжиг.Нээтээс домайн нэр худалдан авч буй тохиолдолд бид домайн нэрийг өөрийн бүртгэлээр домайн нэр бүртгэлийн системүүдэд бүртгүүлж тухайн домайн нэрийг Банжиг Блогтой холбож өгдөг юм. Ингэхдээ бид хэрэглэгч бүрийг тусгайлан өөрийн домайныг удирдах удирдлагийн системээр хангадаггүй.

Тухайн хэрэглэгч тухайн домайныг Банжиг Блогтой холбон ашиглахаас худалдан авч буй гэсэн нөхцөлөөр бид худалдаж байгаа бөгөөд тухайн домайн нь холбуулсан блогийг хөтлөж буй, төлбөр төлсөн хэрэглэгчийн өмч гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин тухай домайныг блогтой холбохоор ашиглахгүй тохилдолд бидэнд мэдэгдэн домайн нэрийнхээ DNS хаягийг өөрчлүүлж болдог.

Яагаад заавал хэрэглэгч бүр өөрийн Control Panel-тай байж болохгүй байгаа хэдэн шалтгаан бий.

1-рт, өөрөө домайн нэрийн төлбөрөө цаашид үргэлжлүүлэн олон улсын картаар төлөх шаардлагатай болох учир хүн бүрт ингэх нь хүндрэлтэй

2-рт, өөрөө домайн нэрээ удирдаж шаардлагатай тохиргоог хийх нь хүндрэлтэй байдаг.

Эдгээр нь хүндрэлтэй биш гэж үзэж буй хүмүүс өөрийн домайныг хүссэн үедээ Transfer хийж авах боломжтой. Харин ингэсэн тохиолдолд олон улсын домайн бүртгэлийн журмын дагуу тухайн домайн нэрийн дор хаяж 1 жилийн төлбөрийг шилжүүлж авч байгаа тал төлөх шаардлагатай байдаг билээ. Тэгэхдээ энэ нь зүгээр хий авч буй хэрэг биш, тухайн домайныг хугацааг тэр хэмжээгээр сунгаж буй хэрэг юм.

Тухайлбал kula.mn домайн нэрийн хугацаа 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуусах бөгөөд үүнээс өмнө эзэмшигч нь өөрийн хүссэн домайн бүртгэлийн системээр дамжин шилжүүлж авах боломжтой бөгөөд, бид шилжүүлэх хүсэлтийг нягталж үзээд эзэмшигчид шилжүүлэх кодыг өгснөөр энэ үйлдэл хийгддэг юм.

Хэрвээ үүнээс өмнө transfer хийхгүй бол 2 сонголт байж болно. Нэг бол Банжиг.Нээтэд тухайн домайныг сунгах төлбөрөө төлөөд биднээр сунгуулуулж болно тэгэхгүй гэвэл kula.mn гэсэн домайн хугацаа нь дуусаж хаагдах бөгөөд тодорхой хугацааны дараа хүссэн хүн нь энэ домайныг бүртгүүлэн авах боломжтой болох юм.

Бид энэ үйлчилгээг улайран ашиг олох гэж явуулдаггүй болохыг та дараах тооцооллоос харж дотроо нэгийг тунгаана биздээ. Одоогоор манайд нийт 25 орчим домайн холбуулсан блог байна. Эдгээрээс 5 нь өөрөө домайнаа худалдаж авсан буюу жилдээ бидэнд $20 төлж байна. Харин үлдсэн 20 нь манайхаас домайнаа худалдаж авсан байна. Бид домайн зарахад 1 домайн нэрнээс $9 ашиг олдог, тэгэхээр нийт 20 блогоос жилдээ $29 ашиг авсан гэсэн үг. Тэгэхээр нийтдээ жилдээ бид $680 ашиг энэ үйлчилгээнээс олдог юм байна. Энэ та бүхэнд үнэхээр их сонсогдож байж магад...

Домайнтай холбоотой асуудлыг чадан ядан тайлбарласан гэж бодож байна.

Банжиг.Нээтийг бид биш та бүхэн ийм өндөрт гаргасан гавъяатай учраас бид хэрэглэгч та бүхнийг хэзээ ч дугаарлан харьцаж байсангүй. Хувь хүний хувьд энэ мэдээллийг бичиж буй Хүрэлбаатар миний бие kula гэдэг залууг дүү шигээ санаж цаг зав боломжоороо туслах зүйл дээр нь туслаад явдаг, хамгийн түрүүнд асуусан асуултанд нь хариу өгөхийг хичээдэг хүмүүсийн маань л нэг.

Харин Банжиг.Нээт гэж ярьвал асуудал өөр, kula үнэхээр мундаг гишүүн байсан ч гэсэн, дөнгөж 10 минутын өмнө бүртгүүлсэн хэрэглэгч энэ хоёр ялгаагүй л бидний хэрэглэгч тиймээс бид ажил түвшинл л харьцахыг хичээдэг. Өмнө нь ч блогийн хаягтай холбоотой гарч байсан асуудлууд дээр ингэж л хандаж ирсэн, хэдийгээр илүү таньдаг нэгнээ даган бусад гишүүд бидний талаар их муухай бодолтой болж байгаа нь харагддаг ч гэсэн бид үүнийг засахыг тулд илүү олонд танил нэгнийх нь талд орж хэрэглэгчдээ ялгаварлаж байсангүй.

Тиймээс өнөөдөр бичээд байгаа шиг Банжиг.Нээтийн зүгээс kula гишүүний блогийг хаасан явдал байхгүй гэдгийг мэдэгдэж байна. Одоогийн байгаа мэдээллээр бол үүссэн нөхцөл байдлыг хэн нэг нь ашиглаж kula гишүүний нууц үгийг сэргээн түүний блогийг түр хаасан гэж таамаглаж байна. Яг ямар хаягнаас, яаж асуудал үүссэнийг бид нягтлаад kula гишүүнд тусгайлан мэдээлж, шаардлагатай арга хэмжээг авах болно.

kula.mn домайн нэрийн тухайд бид эзэмшигчийн өмчийг хав дарчихаад байгаадаа биш дээр дурдсан нөхцөлөөр л асуудалд хандаж байгааг ойлгоно биз дээ. Уг нь домайн нэрээ бүрэн transfer хийх хугацаа нь домайн дуусах дөхсөн үед эзэмшигчид нь ашигтай байдаг юм. Учир нь 2009 оны 6 сарын 1-нд transfer хийвэл, 2010 оны 6 сарын 1 хүртэл сунгагдана, харин 2009 оны 11 сарын 1-нд хийвэл 2010 оны 11 сарын 1 хүртэл сунгагдах юм.

Эцэст нь хэлэхэд энэ мэдээллээр бид өөрсдийгөө зөвтгөж бусдыг буруутгах гэсэнгүй, харин ч бидний албан ёсны хэрэглэгчийн үйлчилгээний систем маань муу ажиллаж байгаа юм байна гэдэг дүгнэлтэнд хүрлээ. Яг одоогийн байгаа системээр та бүхний асуусан асуулт болгонд, цаг хугацаанд нь хариулж чадахгүй, асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа нь бидний том дутагдал гэдгийг ч хүлээн зөвшөөрч байна.

Бидний энэ дутагдлаас болж ямар нэгэн байдлаар та бүхэнд хүндрэл учирч буй бол та бүхнээс албан ёсоор уучлалт хүсэж байна.

Сэтгэгдэлүүд:

1. ITISMOVIE | 2009-10-23 15:23:44
Ер нь бол өөрсдийгөө зөвтгөссөн л юм бичсэн байна.
Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.
Гоё тайлбарлжэээ алгаа таший
4. Галдан | 2009-10-23 17:00:04
Мөөн мөн. Иймийм болсым бий.

Одоогийн байгаа мэдээллээр бол үүссэн нөхцөл байдлыг хэн нэг нь ашиглаж ... Нийтэд мэдээлвэл ямар уу.
5. GUMP | 2009-10-23 17:05:04
хайн энэ галдан бид 2 энд нээх юм ойлгодым шиг явжаахым даа.
6. Галдан | 2009-10-23 17:08:53
Харин тий гампаа .
7. Эмбий | 2009-10-23 17:42:04
Яг одоогийн байгаа системээр та бүхний асуусан асуулт болгонд, цаг хугацаанд нь хариулж чадахгүй, асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа нь бидний том дутагдал гэдгийг ч хүлээн зөвшөөрч байна.


Баярлалаа Хүжий
8. Үндсэрхэг. | 2009-10-23 18:25:45
Энд юу л болоод байнадаа Амгаа xаачиxсан юм биш үү??? http://zarga.blog.banjig.net/post.php?post_id=281177 энэ дээр тэгж л бичсэн юм шиг байx юм. Эсвэл би буруу ойлгоод байна уу?
9. Casper | 2009-10-23 18:35:14
Би яг ойлгосонгүйээ. Яг яасан болоод Хаачихсан гэсэн үг вэ
10. Casper | 2009-10-23 18:38:28
Гол юмаа бичээчээ юун баахан бөөрөхнийлчихсөн юм бэ. Эндээс чинь би юу ч ойлгоснгүй. Хугацаа нь дуусаагүй байхад хаачаад юун сонин сонин ойлгомжгүй юм бичээд байгаа юм бэ
11. Mr.Freeman | 2009-10-23 18:42:21
эв эеээ ололц л гэх юм байна... Гэхдээ хэрэглэгч бол хаан гэдэг үгийг байнга санаж явах ёстойг хэлүүлэлтгүй мэдэх улс байлгүй дээ...
12. Casper | 2009-10-23 18:43:52
Тхх ер нь захын хоолны газар орход л хэрэглэгчээ хүндэлдэг шт. Ер нь Жоохон хэрэглэгчрүүгээ хандсан үйл ажиллагаа зохиож явуулж байвал дээр бишүү. Дандаа л мөнгө бодсоор толгой чинь өвдөхгүй байна уу. Хэхэхэ
13. KULA | 2009-10-24 13:45:32
Анх Банжиг.Нэт дээр блог нээгээд өдгөө 25 сарыг ардаа үдсэн бас ч гэж настай блогуудын тоонд орох биз. Учир нь бүр анхны блогерүүд ихэнхи нь блогспот руу нүүн одсон учраас арга ч үгүй ахмад блог болж хувирч байгаа юм. Би ч бас тэдний нэгэн адил нүүгээд яваад өгөх боломж байгаа ч бблогт бүхэл бүтэн сар жилээр тоологдох хугацааны хөдөлмөрөө шингээн, онлайн ертөнцөө үүсгэсэн учраас би бблогт ХАЙРТАЙ.

Магадгүй миний түгээж байгаа мэдээлэл БАНЖИГ.НЭТ болон түүнийг үүсгэн байгуулагч Хүрэлбаатар ах нарын талаар буруу ташаа мэдээлэл төрүүлж байж болох юм. Гэхдээ олон хүмүүс миний өнөөдөр яг яах гээд заргалдаад, яагаад сенсаацлиад байгааг ойлгоогүй л байна. Иймд даарах тайлбаруудыг хийх гэсэн юм.

Үүний өмнө эрхэм Хүрэлбаатар ах таныг би ч мөн адил ах шигээ хүндлэн, хийсэн бүтээсэн зүйлийг чинь үнэлэн үлгэр дууриал авж явдаг гэдгээ хэлэх байна. Хувь хүний үүднээс тань луу дайрч давшлах өчүүхэн ч санаа агуулаагүй болно. Эрхэм таныг монголын шилдэг веб программистуудын нэг гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй ч үзэл бодол ёс суртахууны хувьд бага сага зөрүү гардагаа нуух юун.

1. Домайн нэрний тухай асуудал:

а. Миний домайн нэр өөр хүний нэр дээр байгаа. Анхнаасаа миний нэр дээр авах ёстой байсан.

б. Домайн нэрийг би өөрөө удирдах боломжгүй, Зөвхөн эрхэм Банжиг.нэт тохируулгыг хийн гүйцэтгэх боломжтойгоор хийсэн байсан. Миний бие одоогоос бүтэн 6 сарын /хагас жил/ өмнө домайн нэрээ өөр сайт дээр шилжүүлэн жижиг бизнес хийх сэдэл төрсөн. Улмаар танд болон Банжиг.Нэт ийн харилцах албанд, албан болон хувийн зурвасуудыг олон удаа давтан явуулсан боловч "ҮРГЭЛЖ ТАНЫ ДЭРГЭД" гэсэн уриа үгнээсээ ч гажууд хэдэн сар жилээр хэрэглэгчээсээ хол төдийгүй мэдээ хүлээн авсан тухай огтоос хариу өгөөгүй чинь уур бухимдлыг ихээр барсан.

Мөн 3 сарын өмнө арга барагдан домайны тохиргоог та бүхэн хийж өгөхгүй бол домайн нэрний account ийг минь өг гэснээр бас л удаж удаж нэг account явуулсан. Гэвч энэ нь тухайн домайн болон хостинг үйлчилгээ үзүүлэгч сайтны board луу нэвтрэх эрх бүхий account байсанаас бус өөрийн эзэмшлийн www.kula.mn гэсэн домайныг удирдах ямар ч боломжгүй байсан нь мэдлэг муутай намайг басан доромжилсон мэт сэтгэгдэл төрүүлсэн.

Арга ядахдаа ээр домайн нэрээ холбон аргацааж байсан нь өдгөө ч хэвээр буй...

в. Дээрх шалтгааны улмаас танай ажилтан болоод байгууллагын буруугаас өөрийн домайн нэрээ бүхэл бүтэн 6 сарын турш ашиглаж чадаагүй тул transfer хийх өртөгийг банжиг.нэт ээс гаргуулахыг хүссэн. Transfer хийхэд хугацаа нэмэгддэг гэдгийг мэдэхгүй биш мэдэж байгаа. Мөн домайн нэртэй холбоотой ихэнхи асуудлуудыг ч судлаж мэдсэн...

г. Домайн нэрийг дамласан гэж танай байгууллагыг огтоос буруутгаагүй. Гагцхүү нэмүү өртөгөөр зарж байгаа хэрнээ "ЧАМД ЯАХАВ ХЯМДРУУЛААД ӨГЬЕ" гэж хэлсэнд эгдүүцсэн хэрэг билээ. Тэрнээс биш танайх домайн нэрээ 1 мянгаар зарна уу, 1 сая аар зарна уу өөрсдийн чинь мэдэх асуудал билээ.

2. Хостинг үйлчилгээ буюу домайн холболтын тухай...

а. Танайхаас домайн нэр аван холбуулах болсон хамгийн гол шалтгаан нь Эрхэм Хүрэлбаатар таны амласан амлалтууд билээ. Бусад төрлийн файл хуулах эрх олгосоноор би гадны бусад сайтаас хостинг авах шаардлагагүй болж улмаар блогоо веб сайт болгон хөгжүүлэх бодолтой байсан.

б. Домайн холбуулах үйлчилгээг монголын болоод гадаадын ямар ч блог үнэ төлбөргүйгээр хийж өгдөгийг онцлох байна. Танай байгууллагыг тэднийг дуурай гэж албадах нь утгагүй. Гэвч dns тохиргоог 20 доллараар хийх нь арай л ахадсан мэт... Тэгээд ч "энэ 20 долларыг төлсөнөөр сайтын чинь хост нь болж өгөх юм" гэсэн үгэнд чинь итгэн холбуулах шийдвэр гаргасан.

в. Энд таны тухайн үед хэлж байсан сэтгэгдэлүүдээс чинь орууллаа...

21. ЯГ МӨН | 2008-11-11 11:45:54
Домайн аа авчихсан хүнд бол 20 доллараар Банжиг.нэт хост нь болж өгж /1жилийн/ байна гэсэн үг үү тээ?
27. Хүжий | 2008-11-11 16:56:39

KULA: Тиймээ хэрвээ домэйнтэй бол жилийн 20$ төлөөд хост аваад блог хөтөлж байгаагаас ялгаа байхгүй. Та хэрвээ өөр газар хост хийгээд үнэгүй блог программ суулгалаа гэхэд зардал яаж ч бодсон үүнээс илүү гарна. Тэгээд та заавал техникийн мэдлэгтэй байх хэрэг гарна.

35. ЯГ МӨН | 2008-11-11 19:14:42
Аан тэгүүл бага зэрэг давуу эрх /хост талаасаа/ олгох боломжтой юу. Жишээ нь бага хэмжээний зургаас өөр пайл хуулах ч юмуу?

42. Хүжий | 2008-11-12 09:07:52
KULA: Тийм боломж олгох болно. Жишээлбэл Flash болон бусад зарим нэгэн файл upload хийх гэх мэт.

Жич: ЯГМӨН гэж миний бие өөрөө болно.

3. Бусад асуудлуудын тухай.

а. Админ Амгаланбаатар миний бичсэн хэдэн шаардлага дээр хариулт өгсөн. Гэвч хариултууд нь миний шаардсан зүйлүүдээс огт өөр асуудлаар яриад байсан. Сүүлдээ "ЧИ ИХ ТОМ БОЛЖЭЭ" гэх мэтээр заналхийллийн чанартай үг хэллэг ашигласан нь хэрэглэгч миний эгдүүцжлийг хүргэн энэхүү эцэс төгсгөлгүй маргааны эх үүсвэрийг тавьсан.
б. Улмаар 9 сарын 21 ны өдөр 13 цагийн үед миний banjig account ийг нэвтрэх боломжгүй болгон. Миний эзэмшлийн блогийг хаасан. Хаасан шалтгаан нь "Үйлчилгээний нөхцөлийг бүдүүлгээр зөрчсөн" гэх боловч ямар нөхцөл гэдэг талаар дурьдаагүй.
в. Танай сайтын үйлчилгээний нөхцөлийг олон дахин сайтар уншсан боловч мөхөс надад зөрчсөн зүйл байгаагүй.
г. Эрхэм админ Амгаланбаатар хувийн сэдлээр миний account ийг өөрийн болгон авсан гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. Учир нь надад хувийн өс хонзон санасан өөр хүн үгүй билээ. Тэгээд ч тэр асуудлыг тухайн үед Амгаа админ бид 2 л хэрэг болгон хэлэлцэж байсан тул өөр хүмүүс оролцоогүй.
Таны хэлсэнчлэн хэн нэгэн голоор ороод байгаа бол тэр хүн нь Амгаланбаатар админ мөнөөс мөн. Урьд нь ч бас иймэрхүү асуудал гаргаж байсаныг өөрийн чихээр сонссон юм байна.
д. Хэрэвзээ танай админ биш гэж үзвэл хэн танай сайтын мэдээллийн бүсэд ийм хялбар нэвтэрч чадах билээ. Монголын томоохон сайтууд янз бүрийн халдлагад өртдөг боловч банжиг.нэт хакдуулсан гэж огтоос дуулаагүй тул танай security тал дээр итгэлтэй байдаг нэгэн. Тиймээс үүнийг танай сайтын дотроос хийсэн нь тодорхой гэж үзэж байна.

Хэлэх үгийг минь дуустал уншсан танд баярлалаа... Энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө гэдэгт эрхэм Хүрэлбаатар таньд итгэж байна.
14. Aurora | 2009-10-29 22:19:56
eoeo mn - bblog.mn hoeriin hoorond yalgaa yu bna aa. Kula yamar tom sait hutuldug bish.
15. Догшин ХАЙРХАН... | 2009-10-30 17:23:40
site bsan yum. medehgui bj....
16. soDon | 2009-10-31 21:00:48
Aurora : Ялгаа байлгүй яахав дээ. Маш том ялгаа байгаа.
Хүжий : http://ads.banjig.net/blog-footer.php энэ блогийн доор байгаа ads-г бүр мөсөн аваач. Банжиг.НЭТ-нхэнд хандаж хэлэхэд хэтэрхий мөнгөнд шунавал хэрэглэгчдээ алдана шүү.Танайх шиг ийм блог сайт байдымуу ер нь. Ямарч блог сайт хэрэглэгчдийнхээ блогт өөрсдийн сурталчилгааг байрлуулдаггүй юм эргүүнүүд минь. Энэ хэвээрээ удах юм бол танайх үнэндээ хэрэглэгчгүй болно. Том том админууд лав нүүнэ шүү. Би дахиж хэлэхгүй шүү!!!!!!
17. =CyBeR= | 2009-11-01 20:31:45
Банжиг дэндүү ашгаа бодож бна а,
18. Гүзээ өвгөн | 2009-11-03 20:32:44
зарим блог руу орчоод бичлэгээ цаашаа унших гэхээр болохгүй байхын
19. aamur | 2009-11-06 04:35:38
МИНИЙ СТАТИСТИК ЕРДӨӨ ГАРЧ ИРЭХГҮЙ ЮМ. АЛЬ ДЭЭР ҮЕИЙН ТОО Л БАЙГААД БАЙХЫН.
20. Bat_tse_tseg | 2009-11-06 14:01:44
Бүр ойлгохоо байлаа. Тэр Кулагийн блогийн хаачихсан Догшин сахиус нь ямар админ юм бэ
21. Галдан | 2009-11-06 15:25:55
Хүмүүсийн блогруу ороод байнаа яах бээ таминь ээ
22. molorMN | 2009-11-06 18:39:25
za ymarch bsan ene odriin mendiig xvrgie. bi monch olon udaa tanaixruu bichij bna daa. bi tanaixaas domain ner absan bolobch ta nar odoo boltol minii DNS g maani ogoogvi ochnoon olon sar bolj minii ajil torliig udaaj bna. www.molor.mn bi absan baixad yaxleerei Khurelbaatar gesen xvnii ner deer bdag bilee ene chine ta nar vilchlvvlegchidee xuurch bgaa shinj bishvv. minii DNS cpanel n name, pass g ybuul. xichneen udaan xvleelgvvlj bx ym be ta nar arai dendvv ymaa. vgvi bol ta nar minii mongiig og. margaash gexed xariu ogoxgvi bol.daraagiin arga xemjeeg abch gomdol gargax bolno.
23. molorMN | 2009-11-06 18:45:13
deer ni nemelt tailbar
www.molor.mn g oor blogspot deer xuuchin blogotoigoo xolbox ym. tegexiin tuld minii DNS xayg xeregtei.mon bas ooriin ner deer ene xaygaa shiljvvlj abmaar bna. eniig xench minii omch gej mdexgvi shvv dee.tiim bolxoor ta nar hurdan og. Khurelbaatar-t
24. molorMN | 2009-11-06 19:57:20
ymarch bsan banjig n xamt olon oilgox bx gej naidaj bna. jaaxan uurtai muuxai zvil xelsen bol uuchlana bzee.
25. .::Арман::. | 2009-11-08 17:14:03
Ёоооё банжиг дуусчээ Нүүхээс
26. .::Арман::. | 2009-11-08 17:25:31
Энэ Догшин Хайрхан гэж юун хүнийн бусадын блогийг ингэж болохыму?? БАНЖИГ Дууслаа шөө
27. .::Арман::. | 2009-11-08 17:26:11
Удахгүй Банжиг гэдэг Кибер Ертөнцийн төгсгөл болох байх.......
28. molorMN | 2009-11-10 17:46:32
banjig aa hariu bicheech ee ta nar ymar udaan ym be. bvr zondoo bichlee shvv dee. arai dendvv xereglegchidee dord vzej bna daa ta nar.DOMAIN g shiideed hurdan ter DNS g ogchix tegxvv. zaabal guulgax geed bgaa ym uu xaashaa ym be
29. SergelenMaamuu | 2009-11-11 23:39:30
Blog shineer neeheer DB ERROR gej garaad bna yaahuu tuslaach?
30. culoldoh | 2009-11-12 10:45:48
yu bolood bgaag oilgosongui.
31. 4062616E6A69672E6E74 | 2009-11-12 13:20:16
DB ERROR gej yv gesen vg ym be
32. molorMN | 2009-11-12 21:49:18
banjig aa xariu ogooch ee. ta nar chine yachixsan xvmvvs bdag ym be. bi ta naraas bolood domain neree ashiglaj chadaxgvi bn shvv dee. er ni ta nar xereglegchidee ix doosh ni vzej bna daa. bi zvgeer ch neg ta nart mongoo ogoogvi bx shvv. ydaj ta nar mongo abaxdaa ymar bsan teren shigee l bldaa. ysn muuxai zantai xvmvvs be. yaj ajil torol chine tgd bvtej bnaa. vnexeer ta nar xereg alga. esbel namaig ingeed boogood bgaa ymuu. banjig n darga gej xvn bdag bol neg xaraad shiideed ogooch ee. ingeseer tsag xugatsaa aldaad bn shvv dee.
33. molorMN | 2009-11-12 21:49:48
Domain ID1433847-LRCC
Domain Name:MOLOR.MN
Created On:19-Aug-2009 08:07:30 UTC
Last Updated On:19-Oct-2009 03:15:05 UTC
Expiration Date:19-Aug-2010 08:07:30 UTC
Sponsoring Registraratacom Co., Ltd. (R127-LRCC)
Status:OK
Registrant IDC_10268683
Registrant Name:Khurelbaatar
Registrant OrganizationH technology LLC
Registrant Street1:BZD peace str. 18a-1 103
Registrant Street2:
Registrant Street3:
Registrant City:ub
Registrant State/Province:Ulaanbaatar
Registrant Postal Code:976-11
Registrant Country:MN
Registrant Phone:+976.462778
Registrant Phone Ext.:
Registrant FAX:+976.462778
Registrant FAX Ext.:
Registrant Email:
Admin IDC_10268683
Admin Name:Khurelbaatar
Admin OrganizationH technology LLC
Admin Street1:BZD peace str. 18a-1 103
Admin Street2:
Admin Street3:
Admin City:ub
Admin State/Province:Ulaanbaatar
Admin Postal Code:976-11
Admin Country:MN
Admin Phone:+976.462778
Admin Phone Ext.:
Admin FAX:+976.462778
Admin FAX Ext.:
Admin Email:
Billing IDC_10268683
Billing Name:Khurelbaatar
Billing OrganizationH technology LLC
Billing Street1:BZD peace str. 18a-1 103
Billing Street2:
Billing Street3:
Billing City:ub
Billing State/Province:Ulaanbaatar
Billing Postal Code:976-11
Billing Country:MN
Billing Phone:+976.462778
Billing Phone Ext.:
Billing FAX:+976.462778
Billing FAX Ext.:
Billing Email:
Tech IDC_10268683
Tech Name:Khurelbaatar
Tech OrganizationH technology LLC
Tech Street1:BZD peace str. 18a-1 103
Tech Street2:
Tech Street3:
Tech City:ub
Tech State/Province:Ulaanbaatar
Tech Postal Code:976-11
Tech Country:MN
Tech Phone:+976.462778
Tech Phone Ext.:
Tech FAX:+976.462778
Tech FAX Ext.:
Tech Email:
Name Server:NS1.RESELLERS.MN
Name Server:NS2.RESELLERS.MN
34. molorMN | 2009-11-12 21:51:49
ЭНЭ ДЭЭР БАЙГАА ХҮН МИНИЙ МУУ ДОМАЙН НЭРИЙГ МИНЬ ӨГЧИХӨЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХДАА.
35. aamur | 2009-11-12 23:43:41
нэрний хугацаа дууссан гэдэг чинь юу гэсэн үг вэ
би бичлэг оруулж чадахгүй байна.
36. apabst | 2009-11-12 23:44:27
хүүе би өөрийн блог руу орж чадахаа байчихлаа. юуны учир вээ. Блогийн удирдах хэсэгтээ ороод блог руугаа орж болохгүй байна. туслаач.................... юунаас вэ?
37. ego | 2009-11-13 02:00:13
bi blog neesen yumaa. getel yum bichih gesen chini DB Error! geed bhiin yu geed bnaa. Bas bblog.mn domain neriin hugatsaa n duustsiimuu haashaa yum.
38. CooLneO^ | 2009-11-14 17:15:33
Хэхэ содон гийн зөвөөө.

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!